solongonews
Хятадын хотжилт 67 хувьд хүрлээ
2025-05-27 10:25
Хятадын хотжилт 67 хувьд хүрлээ

"Сүүлийн хэдэн арван жилд Хятад улс дэлхийн хамгийн том, хамгийн хурдан хотжилтын үйл явцыг туулж, хотжилтын түвшин 1949 онд 11 хувь байсан бол 2024 онд 67 хувь болж өссөн"  гэж Саяхан Хятад улс албан ёсоор  мэдэгдсэн нь дотоод, гадаадын анхаарлыг татлаа.

Хятадын хотжилт 67 хувьд хүрсэн нь чухам ямар шатандаа байгаа вэ?  Хотжилтын хурдыг түргэтгэх боломж хэр их байна вэ? Эдгээр нь дотоодын эрэлтийг нэмэгдүүлэхэд ямар нөлөө үзүүлэх вэ?

Хотын байнгын оршин суугчдын тоо 940 саяас давжээ

Хотжилтын түвшин нь хотын хөгжлийн түвшинг үнэлэх чухал баримжаа юм. Хятад улс хүн амын тооллогод үндэслэсэн байнгын оршин суугчдынхаа хотжилтын түвшинг тогтоодог  юм. Үндэсний статистикийн газрын тоо баримтаас үзвэл 2024 оны эцсээр Хятадын хот суурингийн хүн ам 943.5 сая болж, байнгын оршин суугчдын хотжилтын түвшин 67 хувьд хүрсэн байна.

Хэмжээний хувьд 1949 оны эцсээр Хятадын хот суурингийн байнгын оршин суугчид 57 сая 650 мянган хүн байсан бол 70 гаруй жилийн дараа 880 гаруй саяар нэмэгджээ. Энэ өсөлт нь одоогийн ЕХ-ны 27 орны нийт хүн амаас бараг хоёр дахин их байсан бөгөөд дэлхийд хоёр, гуравдугаарт ордог Энэтхэг, АНУ-ын хот суурингийн нийт хүн амаас давсан байдаг.

Хятадын хотжилтын түвшин 1949 оноос 2024 он хүртэл 56 хувиар нэмэгдэв. Ялангуяа өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсний дараа хот байгуулалт эрчимтэй хөгжиж, хөдөө тосгоны хүн ам үй олноороо хот руу орж, хот хөдөөгийн олон төрлийн шинэчлэл, нээлтийн арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлсэн нь Хятадын хотжилтыг эхлүүлсэн юм. 1978-2024 он хүртэл хотжилтын түвшин 40 гаруй жилийн хугацаанд 49.08-аар нэмэгдэн, Их Британи, АНУ зэрэг хөгжингүй орнуудын хотжилтын хурдацтай ижил түвшинд хүрэхэд хоёр дахин илүү хугацаа зарцуулсан.

Ийм удаан хугацаанд Хятад улсын хотжилтын жилийн дундаж өсөлтийн хурдыг 1 хувиас дээш түвшинд барих боломжтой. Энэ бол дэлхийд ховорхон тохиолдол юм. Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн гишүүн, Хөдөө тосгоны Хөгжлийн Хүрээлэнгийн захирал Вэй Хөүкай дүн шинжилгээ хийж, Дэлхийн банкны Дэлхийн хөгжлийн үзүүлэлтүүдийн мэдээллийн санд дурдсанаар дэлхийн хотжилтын түвшин 1982 онд 40.1 хувь байсан бол 2023 онд 57.3 хувь болж, энэ хугацаанд жил бүр дунджаар 0.42 хувиар өссөн байна. Ийнхүү Хятадын хотжилтын түвшин дэлхийн олон орны эдийн засгийн дундаж түвшнээс хамаагүй өндөр болсон юм.

Хотжилтын түвшин тасралтгүй дээшилснээр Хятадын хотуудын цар хүрээ аажмаар өргөжиж байна. Үндэсний Статистикийн Хорооны тоо баримтаас үзвэл өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш хотжилтын бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж, том, дунд, жижиг хот суурин газрын бүтээн байгуулалт хурдтай хөгжиж, хот суурингийн тоо эрчимтэй нэмэгджээ. 2023 оны эцсээр хотын тоо 694 болж, 1978 оны эцсээс 501-ээр нэмэгдэв. 1981 онд Хятадын нийт хот суурин газрын хэмжээ 7438 хавтгай дөрвөлжин километр байв. 2023 он гэхэд Хятадын хот суурингийн нийт талбайн хэмжээ 62038 хавтгай дөрвөлжин километр болж, 54600 хавтгай дөрвөлжин километр буюу 7.3 дахин нэмэгдэв.

Хятадын олон газар болон, салбарын хамтын хүчин чармайлтаар Хятадын шинэ хотжилт түүхэн томоохон амжилтад хүрсэн гэж Хятадын хот суурингийн өөрчлөлт хөгжлийн төвийн дарга Гао Гүөли үзэж байна. Хөдөөнөөс шилжин суурьшсан хүн амын хотжилт гайхалтай үр дүнд хүрч, хот суурингийн үндсэн үйлчилгээний хангамж өргөжин сайжирч, хотжилтын орон зайн зүй тогтлыг тасралтгүй оновчтой болгож, том, дунд, жижиг хотуудын хөгжил илүү уялдаатай болов. Жижиг хот суурингийн 40 орчим хувь нь 100 мянга гаруй хүн амтай болж, хотуудын тогтвортой хөгжлийн чадавхи аажмаар нэмэгдэж байна.

Бүс нутгийн ялгаа аажмаар багасч байна

Хотжилтын явцад Хятадын олон газар  нутгийн хотжилтын түвшин тодорхой ялгаатай байдаг.

2024 оны Хятадын статистикийн эмхэтгэлд дурдсанаар 12 муж, өөртөө засах муж, хотын захиргааны хотжилтын түвшин улсын түвшнээс өндөр байгаагаас 3 муж нь 80 хувиас өндөр, тухайлбал Шанхай 89.46 хувь, Бээжин 87.83 хувь, Тяньжин 85.49 хувь байна.

Хятад улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, эдийн засгийн хөгжил, бүс нутгийн онцлог зэрэг хүчин зүйлээс шалтгаалан бүс нутгийн хотжилтын хөгжлийн түвшин ихээхэн ялгаатай байна гэж шинжээчид дүгнэсэн байна. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд хотжилтын төлөвлөлтийг тасралтгүй оновчтой болгосноор бүс нутаг хоорондын хотжилтын түвшний ялгаа аажмаар буурч, төв болон баруун бүсийн хотжилт эрчимжиж, зүүн болон зүүн хойд бүсийн хотжилтын түвшний ялгаа багасах хандлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Хотжилтын хурдыг сайжруулах боломж их байна

Хотжилт 67 хувьд хүрсэн, цаашид ямар хандлагатай байна вэ?

Хотжилтын түвшин 30-70 хувьтай байх нь хотжилтын хурдацтай хөгжлийн шинж тэмдэг гэж ерөнхийд нь авч үздэг. 1996 онд Хятадын байнгын хүн амын хотжилтын түвшин 30.48 хувьд хүрч, анх удаа энэ түвшинд хүрчээ. 20 гаруй жилийн хөгжлөөр аажмаар 70 хувьд дөхөж байна.

Шинжээчдийн үзэж буйгаар Хятадын хотжилтын хөгжил өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш ерөнхийдөө гурван үеийг туулсан:          1978-1995 он бол хөгжлийн эхний үе байсан бөгөөд хотжилтын түвшин жил бүр 0.7 хувиар өссөн; 1996-2020 он бол эрчимтэй хөгжлийн үе байсан бөгөөд хотжилтын түвшин жилд 1.4 хувиар өссөн; 14-р таван жилийн төлөвлөгөөнөөс хойш эрчимтэй хөгжлийн оргил үе шатанд орж, хотжилтын хурд удааширсан боловч сайжруулах зүйл их байна. Өнгөрсөн онд нийтэлсэн "Хүмүүст чиглэсэн шинэ хотжилтын стратегийг гүнзгий хэрэгжүүлэх 5 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн дагуу 5 жилийн хүчин чармайлтын үр дүнд Хятадын байнгын хүн амын хотжилтын түвшин бараг 70 хувьд хүрэх төлөвтэй байна.

Олон улсын харьцуулалтаас харахад одоогийн байдлаар Хятадын хотжилтын түвшин нь хөгжингүй эдийн засагтай орнуудын 80 хувиас хамаагүй доогуур байна. Гао Гүөли:

- Өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад хотжилтын түвшин 65 хувьд хүрээд 10 гаруй жил хурдацтай өсөлтөө хадгалсаар байна. Тухайлбал, АНУ, Герман, Япон, БНСУ-ын хотжилтын түвшин 65 хувиас буурч, жилийн дундаж хурдац 0.2 хувиас бага хэмжээнд шилжих тогтвортой хөгжлийн үе шат руу шилжсэн. Олон улсын туршлага, хөгжлийн хуультай харьцуулахад Хятад улсын хотжилтын хувь хэмжээ цаашид ч өсөх болно.

Хотжилтын хувь хэмжээ цаашид нэмэгдэнэ гэдэг нь дотоодын эрэлт хэрэгцээг үргэлжлүүлэн суллана гэсэн үг. Тооцоолсноор хотжилтын хурд нэг нэгж хувиар өсөхөд нэг триллион юанийн хөрөнгө оруулалтын нэмэлт эрэлт, 200 тэрбум гаруй юанийн хэрэглээний эрэлт нэмэгдэх боломжтой. Шинэ хотжилт нь дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөх чухал арга хэрэгсэл бөгөөд эдийн засгийн тогтвортой үйл ажиллагааны үндэс суурийг бэхжүүлж, эдийн засгийн чанарыг үр дүнтэй сайжруулан, зохистой өсөлтийг тасралтгүй ахиулахад тустай гэж Гао Гүөли үзэж байна.

Боломж ч бий, сорилтууд ч бий. Өнөөгийн байдлаар хөдөө орон нутгаас шилжин суурьшсан хүн амын хотжилтын тав тухтай байдлыг  сайжруулах шаардлагатай. Зарим жижиг, дунд хот суурингийн аж үйлдвэр, хүн амын даац хангалтгүй байж, томоохон хотуудын хүрээлэн буй орчинд нүүрлэж байгаа сөрөг нөлөөллөөс хамгаалах чадавх хангалтгүй байгаа зэрэг хотжилтын хөгжилд зарим асуудал оршсоор байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үүнтэй холбогдуулан хотжилтын чанар, түвшинг тогтвортой дээшлүүлэх зорилтот арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд дэвшүүлсэн хотжилтын шинэ стратеги, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг тодорхой хэрэгжүүлж, хөдөө орон нутгаас шилжин суурьшсан хүн амын хотжилтыг шинжлэх ухаанч, эмх цэгцтэй дэмжих, шянь суурингийн дэд бүтэц, нийтийн үйлчилгээний дутууг нөхөх ажлыг түргэсгэх, амьдрах боломжтой, уян хатан, ухаалаг хотуудыг бий болгохын тулд хотын шинэчлэл, хуучин хот суурин газруудын шинэчлэлийг үргэлжлүүлэн дэмжинэ.

- Бүс нутгийн нөөц ба байгаль орчны даац, хотжилтын хөгжлийн түвшин, хүн амын тоог уялдуулж, хотжилтын бүтээн байгуулалтын гол чиглэлийг орон нутгийн нөхцөл байдалд тохируулан тодорхойлох, мөн хотжилтын бүтээн байгуулалтыг ангилж, хэрэгжүүлэх ёстой, хотын бүтээн байгуулалт олон янзын байх ёстой. Орон нутгийн засаг захиргаа хөгжлийн өвөрмөц замыг бий болгох бодлогын арга хэмжээг боловсронгуй болгож хэрэгжүүлэх ёстой гэж Хятадын Макро эдийн засгийн судалгааны академийн Газар хөгжил, бүс нутгийн эдийн засгийн хүрээлэнгийн дарга Жөү Ирэнь хэлэв.

Сычуань мужийн Бажүн хотын Түнжян шянь нь шянаар төв болгосон хот суурин газрын хотжилтын бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж байна. Зургаас тус шяны Гаомин шинэ дүүргийн үзэсгэлэнт экологи, эмх цэгцтэй төлөвлөлтийг сонирхоорой     Зургийг: ЧЭН ЦУН

Шинэ хотжилтын бүтээн байгуулалтаар дамжин Гүйжөү мужийн Чяндүн Нань дахь Мяо, Дүн үндэстний өөртөө засах жөүгийн Чэнгүн шянь нь олон нийтийн үйлчилгээний төв, номын сан зэрэг газруудыг эрчимтэй байгуулж, үйлчилгээний үйл ажиллагааг сайжруулан, ард түмэнд аз жаргал бэлэглэнэ. Тус шяны Даюү суурингийн Түншинь нийгэм дүүрэгт иргэд шатар тоглож байна

Зургийг: ЛҮӨ ЖИНЛАЙ (Синьхуа агентлаг)

Зохиогч: Нийтлэл: ЦЮ ХАЙФЭН
Найруулагч: Ц,УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл