solongonews
Гадаад орноор аялахдаа юу авч явах гэж байна, бүсгүйчүүд ээ
2015-12-28 18:21
Өнгөрсөн жил аялалд гарахаас нилээн хэд хоногын өмнө сарийн тэмдэг ирээд дууссан юм. Тийм болохоор аялж байхад сарын тэмдэг ирнэ гэж хэн төсөөлөх вэ дээ.

Ийм ойрхон ирснийг гайхан Монголдоо ирээд эмнэлэгт үзүүлэхэд “Орчин, хүнс солигдоход мөчлөг өөрчлөгдөх тохиолдол байдаг” гэсэн юм. Тэр үедээ хамгийн чухал зүйлээ орхисондоо үнэхээр их харамсаж байсан. Та ч гэсэн битгий ийм алдаа гаргаарай. Заавал авч явах зүйлсээ хэд хоногын өмнөөс цаасан дээр бичин тэмдэглэж байгаад цуглуулаарай.
1.    Ямар ч оронд очсон усны хувцас хэрэгтэй шүү
2.    Очих гэж байгаа улсынхаа газрын зураг
3.    Нарны тос
4.    Ариун цэврийн хэрэглэл. Сарын тэмдэг ирэх болоогүй байсан ч авах хэрэгтэй. Уур амьсгал ,  хоолны өөрчлөлтөөс болж хүний мөчлөг өөрчлөгдөх боломжтой.
5.    GPS
6.    Хэтэрхий хурц нартай газар очихоор бол нарнаас хамгаалахын тулд ханцуйтай нимэгхэн цамц , өмд.
7.    Ихэнхи улс орнууд зоосон мөнгөөр үйлчилдэг. Тиймээс зоос авч явах жижиг хэтэвч.
8.    Саван шампуун. Яагаад гэвэл буудлын саван шампуунууд тийм ч сайхан байдаггүй.
9.    Нарны шил
10.    Зузаан хувцас. Дулаан газар ч огцом хүйтэрч болно.
11.    Борооны цув
12.    Шүхэр
13.    Бичиг баримтуудаа авсан үгүйгээ дахин нэг шалгана уу!
14.    Гоёлын хувцас. Очсон газарт чинь үдэшлэг болох ч юм билүү.
15.    Өвчин намдаах , толгой , гэдэс гэх мэт зүйлсийн эм.
16.    Камера
17.    Повер банк буюу утасыг хурдан цэнэглэгч.
18.    Хөлд эвтэйхэн гутал.
19.    Тооцоолсноосоо илүү хэдэн төгрөг авч явах хэрэгтэй. Танд юу ч тохиолдож магадгүй.
20.    Хаа газар элдэв хулгайч нар байна шүүдээ. Тэд нараас сэргийлэн паск эсвэл жижиг оворын цүнхтэй яваарай.

 

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл