100-гаад хүүхэд байсан цэцэрлэгт гал гарчээ
2015-09-18 16:01
Өмнөд Хятадын Фужан мужийн Ниндэ хотын Жиаочен дүүргийн цэцэрлэгт уржигдар буюу 2015 оны есдүгээр сарын 15-нд гал гарчээ.
Гал сөнөөгчид түргэн шуурхай ажилласны үр дүнд галыг түргэн шуурхай унтрааж чадсан байна.
Тус шатсан байрны хоёрдугаар давхарт байрладаг уг цэрэрлэгт 100 гаруй хүүхдүүд байжээ. Хүүхдүүдийг галаас бүрэн аварсан байна. Одоогоор нас барсан хүнгүй, хүүхдүүдийн зарим нь багагүй гэмтэж бэртсэн бол, амьсгал нь боогдож, түлэгдсэн нь олон байна. Галаас аварсны дараа ихэнх хүүхдүүдийг эмнэлэгт хүргэсэн байна. Гал унтраах ажилд гал сөнөөгчидөөс гадна ойр орчмын оршин суугчид идэвхитэй оролцсоноор түргэн унтрааж чадсан байна.









Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : http://www.ecns.cn/
Дэлгэрэнгүй үзэх
