ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 11-р сарын 16-нд Жинань их сургууль байгуулагдсаны 120 жилийн ойд баярын захидал илгээж, тус сургуулийн нийт багш ажилтан, оюутан суралцагчид болон төгсөгчдөд баяр хүргэлээ.
Ши Жиньпин баярын захидалдаа, хөгжлийн шинэ гараан дээр Жинань их сургууль шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдлага болгож, эх оронч уламжлалаа өвлөн, сургалтын онцлог давуу талаа хадгалж, Хонконг, Макао, Тайвань болон хилийн чанад дахь хятад иргэдийн залуу боловсон хүчнийг бэлтгэх ажлыг эрчимжүүлэхийг хүсжээ. Мөн Хятадын соёлыг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлэх, Хятад болон гадаад орнуудын найрсаг харилцаа, солилцоог ахиулах, сургалт, боловсролын чанарыг тасралтгүй дээшлүүлэх замаар хилийн чанад дахь хятад иргэдийн сэтгэл санаа, хүч нөөцийг нэгтгэж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг урагшлуулахад шинэ хувь нэмэр оруулахыг онцолсон байна.
Жинань их сургууль 1906 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн 120 жилийн хугацаанд боловсролын эрхэм зорилгоо тууштай хэрэгжүүлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн, үндсэн зарчмаа хадгалж, шинийг санаачлан хөгжиж иржээ. Тус сургууль дэлхийн 170 гаруй улс орон болон Хонконг, Макао, Тайваний бүс нутагт олон тооны мэргэжлийн боловсон хүчин бэлтгэсэн байна.
Ши Жиньпин Жинань их сургууль байгуулагдсаны 120 жилийн ойд баяр хүргэв
2026-11-16 11:45
Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
