11-р сарын 15-наас16-нд шилжих шөнө Бугат хотын Хилийн хяналтын шалган нэвтрүүлэх газар яаралтай тусламж хүссэн дуудлага хүлээн авчээ.
Дуудлагад: Монгол Улсын уул уурхайн бүсэд ажиллаж байсан БНХАУ-ын иргэн гэнэт зүрхний цочмог шигдээсээр өвчилж, биеийн байдал нь хүндэрсэн тул хилийн боомтоор яаралтай нэвтрүүлж, Бугат хотын эмнэлэгт хүргэн хагалгаа хийлгэх шаардлагатай болсныг мэдэгдэв.
Өвчтөн тээвэрлэж яваа автомашин үүрийн 05 цагийн орчимд хилийн боомтод хүрэх төлөвтэй байв. Бугат хотын Хилийн хяналтын шалган нэвтрүүлэх газарт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа мэдэгдэл хүлээн авсан даруйдаа шуурхай ажиллаж, өвчтөн тээвэрлэж яваа автомашиныг хилээр яаралтай нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулжээ.

Боомтын ажилчид шалган нэвтрүүлэх үйл ажиллагаагаа урьдчилан бэлдэж хилээр нэвтрэх бичиг баримтын бүрдүүлэлтийг хялбаршуулсан байна. Үүний зэрэгцээ хилийн боомтын нэвтрүүлэлт, өвчтөнийг цааш тээвэрлэх ажлын бэлтгэлийг бүрэн хангаж, өвчтөнд зориулсан яаралтай тусламжийн тусгай ногоон гарц нээж, хилээр нэвтрэх хугацааг аль болох богиносгохыг хичээсэн байна.
Үүрийн 05 цагийн орчимд өвчтөн тээвэрлсэн автомашин хилийн боомтод хүрэхэд үүрэг гүйцэтгэж байсан ажилчид шуурхай хариу арга хэмжээ авч шалган нэвтрүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг өндөр үр ашигтай гүйцээснээр өвчтөн болон хамт яваа хүмүүс хилээр нэвтэрэхэд 5 минут ч хэрэглээгүй. Хилийн боомтын гадна урьдчилан хүлээж байсан түргэн тусламжийн автомашин өвчтөнийг шууд хүлээн авч Бугат хотын Төв эмнэлэгт хүргэн, мэс заслын эмчилгээнд оруулсан байна.
Өдгөө өвчтөн хагалгаагаа амжилттай хийлгэн өвчний байдал тогтвортой болж, амь насанд нь тулгарсан аюулыг амжилттай даван тууллаа. Шөнө оройн цагаар хил дамнасан аврах ажиллагаа явуулах үед Бугат хотын Хилийн хяналтын шалган нэвтрүүлэх газрын ажилчид маш шуурхай сэтгэл гарган ажиллаж, хил дамнасан "авралын зам"-ыг бий болгосноор өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх нэн чухал цаг хугацааг баталгаажуулж чадлаа.
