solongonews
Хятадын шинэ эриний уран зохиолын ололт амжилтын үзэсгэлэн Бээжин хотноо болж байна
2024-10-15 10:42
Хятадын шинэ эриний уран зохиолын ололт амжилтын үзэсгэлэн Бээжин хотноо болж байна.

Өнгөрсөн 10 жилийн утга зохиолын бүтээлийн ололт амжилтыг харуулсан Хятадын шинэ эриний уран зохиолын ололт амжилтын үзэсгэлэн 10-р сарын 14-нд Хятадын орчин үеийн уран зохиолын музейд нээгдэв.

Уг үзэсгэлэнг "Бүтээл", "цаг үе", "Хүмүүс", "Ертөнц" гэсэн дөрвөн хэсэгт хуваасан бөгөөд гар бичмэл, ном хэвлэл, гэрэл зураг, зохиол болон бусад төрөл багтсан байж, мөн хиймэл оюун ухаанд тулгуурлан,кино, телевиз болон бусад дижитал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Хятадын сүүлийн арван жилийн утга зохиолын бүтээлийн үр өгөөжтэй амжилтыг харуулсан байна.Хятадын Зохиолчдын нийгэмлэгийн холбогдох ажилтны танилцуулснаар,сүүлийн жилүүдэд Хятадын Зохиолчдын холбоо "Шинэ эриний хөдөө орон нутгийн их өөрчлөлтийн төсөл" болон "Шинэ эриний уран зохиолын төсөл" гэсэн хоёр том утга зохиолын үйл ажиллагааг зохиож,зохиолчдыг Хятадын шинэ эрин үеийн хөгжил хувирлыг тусгаж, утга зохиолын хүчийг ашиглахыг уриалсан байна.

Зохиогч: ЮЙ ЖҮНЬЖЕ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл