solongonews
Хиймэл оюун ухаан бидний амьдралыг гэрэлтүүллээ
2025-05-27 10:38
Хиймэл оюун ухаан бидний амьдралыг гэрэлтүүллээ

Хиймэл оюун ухаан нэгэн цагт шинжлэх ухааны зөгнөлт кинонуудад гардаг  ирээдүйн ертөнцийн талаарх эцэс төгсгөлгүй  төсөөлөл байсан бол өнөөдөр бид өөрсдөө ч мэдэлгүй өдөр тутмын амьдралдаа түүнийг ашиглачихсан явна.
Өглөө сэрмэгцээ  ухаалаг аудио төхөөрөмж рүүгээ "Өнөөдрийн цаг агаарыг мэдээлнэ үү" гэхэд л тэр даруйд нь цаг агаарын хамгийн шинэ мэдээллийг чөлөөтэй дамжуулдаг. Гэрээсээ гарахдаа утсан дээрээ таксины программ нээхэд л хамгийн ойролцоох тээврийн хэрэгслийн хүлээх цаг хугацааг тооцоолж, хамгийн сайн аяллын төлөвлөгөөг санал болгодог. Таныг ажил дээрээ ирээд ажлын шаардлагаа ярихад л ухаалаг оффисын программ дуут командыг автоматаар таньж, бичиг баримтыг "хүүе хаая"гэхийн завдалгүй түргэн шуурхай бэлдээд өгнө. Орой нэг л их ядарсан хүн гэртээ харихад ухаалаг гэрийн систем нь таны зуршилд тохируулан орчны температур, гэрэлтүүлгийг автоматаар тохируулж, ая тухтай орчныг бүрдүүлсэн байдаг. Эгэл жирийн мэт санагдах амьдралын хором мөч бүрд хиймэл оюун ухаан аль хэзээний нэвтрэн орж, бидний амьдралын хэв маяг, чанарыг чимээгүйхэн өөрчилчихсөн, хүмүүст оршин буйн аз жаргалыг мэдрүүлсээр.


        Хиймэл оюун ухаан нь эдийн засаг, зам тээвэр, эрүүл мэнд гээд бүхий л салбарт шургалан нэвтэрч бүтээмжийг дээшлүүлж байна. Жишээлбэл, үйлдвэрлэлд хиймэл оюун ухаанаар ажилладаг роботууд даалгавруудыг нарийвчлалтай, хурдтайгаар гүйцэтгэх боломжтой. Ингэснээр үйлдвэрлэлийн циклийг хурдасгаж, зардлыг асар ихээр хэмнэх болжээ. Ирээдүйд төрөл бүрийн ажлын байрыг хиймэл оюун ухаан орлон гүйцэтгэх нь тодорхой.
        Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаантай холбоотой маргаантай асуудлууд үүсэж эхэлсэн. Хэдийгээр аюултай орчинд хүнээс илүү машиныг ажиллуулах нь үр дүнтэй, эрсдэл багатай боловч нөгөө талаасаа ирээдүйд иргэдийг нууцаар тандах, цэрэг армийн шийдвэрт нөлөөлөх зэрэг олон зүйлд ашиглагдах аюултай аж.
Гэхдээ хүн ба хиймэл оюун ухааны хамтын хүчин чармайлтаар бид илүү ухаалаг, тохь тухтай, цэцэглэн хөгжсөн шинэ эрин үе рүү шилжинэ гэдэгт итгэх үндэслэл бидэнд бий. 

Зохиогч: Ц.УРАНТУНГАЛАГ
Найруулагч: Ц,УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл