Сурвалжлагч энэ сарын 11-ний өдөр ӨМӨЗО-ы Улаанхад хотын Ардын Засгийн газраас мэдээлснээр Улаанхадын ядуу иргэдийн тоо 2014 онд 468 мянга байсан нь 2018 онд 53 мянга болж хасагдан, 5 жилийн дотор 415 мянган иргэдийг ядуурлаас ангижруулсан байна.
Улаанхад хот Өвөр Монголын Зүүн өмнө талд байрладаг. 4.6 сая хүн амтай, Өвөр Монголын хүн амаар хамгийн олон хот юм. Ядуу буурай иргэдийн тоо бүх оронд эзлэх хэмжээ хамгийн их байв. Сүүлийн жилүүдэд Улаанхад хотядуурлыг бууруулах бүх төрлийн мөнгийг 40 тэрбум юань санхүүжүүлж, голдуу “Хоёрыг хангаж гурвыг батлах” асуудлыг шийдвэрлэхэд зарцуулсан байна. Үүний дотор ус хангах төслийг байгуулан сайжруулахаар дамжин 947 баг тосгоны ундны усны асуудлыг туйлбартай шийдвэрлэв. Мөн үлдсэн 136 багийнхийг энэ оны сүүлчээр шийдвэрлэж дуусгахаар төлөвлөж буй. Нурах дөхсөн гэр байшинг засан сэлбэх тухайд өнгөрсөн жилийн эцэс гэхэд 17000 гаруй ядуу буурай өрхийн аюултай гэр байшинг засаж дуусгасан байна.
Үүний зэрэгцээ Улаанхад хот аж ахуйгаар ядуурлаас ангижруулахыг чухалчилж, төхөөрөмжит тариалан, шүүрийн чих, элдэв амуу буурцаг, хар илжиг, чихрийн манжин, хүрэн цэцэгт царгас зэрэг зургаан онцлох аж ахуйг хөгжүүлэв. Үүний дотор Улаанхад хот шинэ хэлбэрийн аж ахуйгаар ядуурлаас ангижруулах тогтолцоог байгуулж, ядуу буурай хүмүүсийг аж ахуйгаар туслахыг хэрэгжүүлэн, ядуурлаас ангижруулах аж ахуйн хүрээлэн 38-ыг байгуулан, 30 мянган ядуу хүчирдэлтэй өрхийн 71 мянган иргэдийг хамруулсан.
Дараа нь Улаанхад хот нь ядуурлаас ангижруулахад олсон ололт амжилтаа бататгаж, дахин ядуурах болон ядуу өрх шинээр нэмэгдэхийг хориглон, энэ оны сүүлд үлдсэн ядуу буурай 4 хошуу шянийг бүхнийг ядуурлаас ангижруулахыг биелүүлнэ.
