Урт сайхан хүзүүгээрээ гангарах цаг
2015-12-28 18:21
Үсээ нэгэн хэвийн боох, шуух, задгай тавихаас залхаж байна уу? Тэгвээл доорх “одууд” шиг боогоод үзээрэй. Магадгүй танд зохиж, хэв маягаа өөрчлөх завшаан гарах биз.


Sky High Pony үс засалт
Beyonce, Kristen Stewart энэ засалтаар боодог “одууд” юм. Зун, хаврын халуун өдрүүдэд үсээ задгай тавих ядаргаатай шүү дээ. Тэгвл нар дээр мандаж байхад сэрүүцэх аргаа олох хэрэгтэй. Цэгцтэй, ялдам харагдуулна гэдэгт илтгэлтэй байна.


Criss-Crossed Braids үс засалт
Мөрөөрөө татсан үс, дундаж үстэй бол энэ засалт гайхалтай зохицох болно. Таниас шаардагдах зүйл бага зэргийн ур чадвар байхад хангалттай.


Parted Bangs үс засалт
1970-аад оны шилмэл үс засалт буцаад ирлээ. Чёлк тавиулсан хирнээ яах учрааа олохгүй байна уу? Тэгвэл наашаа суугаад хараарай. Чамайг бусдаас өөр, сонгодог харуулах загвар энэ байна. Өргөн духаа халхлах шинэ загвар.


Above-Average Top Knot үс засалт
Урт сайхан хүзүү, мөрөө гаргаад наранд борлуулаарай охидоо. Энэ засалт таныг улам залуу, дэгжин харагдуулна. Зуны халуухан үдэшлэгт очихдоо хээнцэр хувцас, үс засалтаа өөрчлөөд үзээрэй. Маргаангүй залуусын нүд тань руу чиглэх болно.


The Long Bob
Үсээ тариулаад харамсаж суух шаардлагагүй охидоо. Багадаа 3см урт харагдуулах болно. Жаахан буржгар болгоход хангалттай.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
