solongonews
Испанийн Ерөнхий сайд Санчес Хятадад айлчилна
2025-04-08 16:30
Испанийн Ерөнхий сайд Санчес Хятадад айлчилна.

Испанийн Ерөнхий сайд Педро Санчес 04-р сарын 10-наас 11-ний хооронд Хятадад айлчилна. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр буюу 08-ны өдөр:

- Ерөнхий сайд Санчесийн айлчлалыг Хятад, Испанийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам ахиулахад түлхэц өгөхийг Хятад улс хүсэн хүсэж байна гэж хэллээ.

Тухайн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагч:

- Испанийн ерөнхий сайд Санчес Хятадад айлчилна гэж та саяхан танилцууллаа. Энэхүү айлчлалын талаар нарийн танилцуулаад өгнө үү? Энэ нь Ерөнхий сайд Санчесийн нэг жил хүрэхгүй хугацаанд Хятадад хийж буй хоёр дахь удаагийн айлчлал болно. Хятад ба барууны өндөр түвшний солилцооны давтамж өндөр байгааг та хэрхэн дүгнэж байна вэ гэж асуужээ.

Линь Жянь:

- Испани бол Хятадын Европын холбоо дахь хамтын ажиллагааны чухал түнш юм. Хоёр тал харилцан хүндэтгэж, харилцан итгэлцэж, харилцан ашигтай, хамтдаа ялалт байгуулах үзэл санааг баримталсаар ирсэн. Хоёр орны харилцаа Хятад улс Европын орнуудтай харилцах харилцааны тэргүүн эгнээнд байна. Энэ жил Хятад, Испани иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Ерөнхий сайд Санчесийн айлчлалыг хоёр орны стратегийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, нээлттэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, дэлхийн сорилтод хамтдаа зүтгэж, Хятад, Испанийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам цаашид ахиулахад түлхэц болно гэж Хятад улс хүсэж байна гэж хэллээ.

Зохиогч: ЧЭН ШИНЬ,ЛЮЙ ЯН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл