Түмэн боть ном уншиж, мянган газар хол аялахуй. Одоогийн байдлаар аялал жуулчлалын хэрэглээ нь байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахаас гадна амралт зугаалга, биечлэн гүнзгий турших чиглэл рүү өөрчлөгдөж, оюун санааны болон соёлын таашаалд илүү анхаарал хандуулж байна. “Үзэсгэлэн үзэх уулзалт”, “Үндэстний өмсгөлөөр гоёж зураг авах”, “Киноны багтай хамт аялах” зэрэг нь аяллын шинэ эрэлт хэрэгцээ болсон байдаг. Соёл нь аялал жуулчлалыг төлөвшүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлдэг. Сүүлийн жилүүдэд соёл, аялал жуулчлалын нэгдэл хурдацтай хөгжиж, байгалийн сайхныг үнэлэн, оюун ухаанаа хөгжүүлж байна.
Хятадын соёлын дотоод агуулгыг мэдрэхүй
Жянши мужийн Наньчан хотын Тэнван язгууртны өрөөний үзмэрийн бүсэд Тяньжинаас хүрч очсон Жан Зимин “Тэнваны язгууртны өрөөний оршил” номыг цээжээр уншиж жуулчлалын баазад үнэгүй зорчих тасалбар нэгийг авчээ.
- Номон дээрх үгсээр илтгэсэн бүх сайхан үзэмж нүдний өмнө үзэсгэлэнтэй дүр төрхөөрөө илэрсэн нь маш гайхалтай болсон гэж Жан Зимин хэлэв.
Зөвхөн Тэнваны язгууртны өрөө төдийгүй Хүнань, Аньхүй, Хэнань зэрэг газрын жуулчлалын бүсэд Хятадын эртний яруу найргийг уншин жуулчлалын газруудаар үнэгүй зочлох боломжтой. Яруу найргийн уншлагыг аялалтай холбох нь бодит үр өгөөжөө өгөхөөс гадна жуулчдад соёл, аялал жуулчлалын өвөрмөц туршлага хуримтлуулах боломж олгодог.
Сүүлийн жилүүдэд бүс нутгуудын соёлын нөөц баялгийг үргэлжлүүлэн идэвхжүүлж, тэдгээрт агуулагдаж буй оюун санааны утгыг гүнзгий судлан, Хятадын шилдэг уламжлалт соёл, дэвшилтэт социалист соёл зэргийг аялал жуулчлалын салбартай гүнзгий нэгтгэхийг дэмжсээр байна. Аялал жуулчлал нь хүмүүст Хятадын соёлыг гүн ойлгож, соёлын итгэлийг гүнзгийрүүлэх үйл явц болж байна.
Саяхан Сычуань мужийн Гуанхань хотын Саншиндүй музей олон нийтэд албан ёсоор нээгдлээ. Үзэсгэлэнгийн танхимд жуулчид энд амьдарч байсан эртний хүмүүсийн хоол хүнс, хувцас хунар, тээвэр, үйлдвэрлэл, амьдрал ахуйтай танилцсанаар эртний Шү хаант улсад аялсан мэт сэтгэгдэл төрүүлдэг.
Бээжин хотын Шичэн дүүрэгт байрладаг хувьсгалт баатар Ли Дажаогийн хуучин байранд түүний түүхээс сэдэвлэсэн жүжиг жуулчдын сонирхлыг татна. Жуулчид энэхүү жүжгийг сонирхон Хятадын хувьсгалын үүх түүхтэй танилцаж болох юм.
Сүүлийн жилүүдэд Цагаан хэрэм, Их Татмал Гол, Урт замын аян, Хатан гол, Хөхмөрний үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт тасралтгүй урагшилж байна. Жуулчид Цагаан хэрэм, урт замын аян дайны шугамаар аялан, Их Татмал Гол, Хатан гол, Хөхмөрний байгалийн үзэсгэлэнт газруудаар зочлон Хятадын түүх, соёл иргэншлийн өргөн, гүн гүнзгий байдлыг мэдрэх болно.
Хэрэглээний шинэ эрч хүчийг нэмэгдүүлнэ
Хятадын аялал жуулчлалын хөгжил хурдацтай хөгжиж байна. Сүүлийн хоёр жилд кино, телевизийн жүжиг, концерт, хөгжмийн наадам зэрэг нь соёлын аялал жуулчлалын зах зээлийн шинэ өсөлтийн цэг болж, хэрэглээний шинэ эрч хүчийг нэмэгдүүлэн, орон нутгийн аялал жуулчлалын эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц өгч байна.
Хөх тэнгэр хөвөн үүлсийн дор ой мод хөхрөн ногоорч, үхэр хоньд тайван бэлчиж, морь унан давхиж буй казах хүүхдүүд гээд л үзэсгэлэнт зураглал харагдана. "Миний Алтай" кино олны хүртээл болсноор Шиньжян Уйгарын өөртөө засах орны Алтай бүс нутгийн үзэсгэлэнт байгаль, тайван амьдрал олны анхаарлын төвд оржээ. Олон цахим хэрэглэгчид үүнийг "Диваажин" хэмээн нэрлэж, "Алтайд Батайтай хамт хонь хариулахыг хүсч байна" гэсэн сэтгэгдэл үлдээсэн байна.
Мөн Алтайн бүс нутагт аялж жуулчлах хүмүүс олширчээ. 05-р сарын 07-ны өдөр киноны нээлт болсноос эхлээд 05-р сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Алтайн тухай анхаарал хандуулсан хэмжээ өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулахад нэг дахин, Алтайн бүс нутагт аялал жуулчлалын бүтээгдэхүүний захиалгын хэмжээ өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулахад 370 хувиар өсжээ.
Энэхүү киноны нөлөөгөөр энд ирж аялах хүмүүс олширсоор байна. Энэ оны эхээр Хятад улсын Радио Телевиз Товчоо нь " Богино хэмжээний кино + соёлын аялал жуулчлал"-ын загварыг дэмжиж, 2024 онд 100 шилдэг богино хэмжээний кино бүтээхээр төлөвлөжээ.
Тавдугаар сарын баярын үеэр Шаньдүн жуулчин Чэнь Йирань найзуудынхаа хамт Жинань хотоос Үхань руу концерт үзэхээр явсан байна. Тэд өдөр нь Шар тогоруу цамхаг, Дүнхү нуураар зочилж, шөнө нь урлагийн тоглолт үзэж байлаа.
Тоглолт сонирхохоор хот руу аялах хүсэлтэй жуулчид улам бүр нэмэгдсээр байна. Энэ жилийн 05-р сард буюу Хөдөлмөрчдийн баярын үеэр Чанжөү, Хэфэй, Бээжин, Яньтай болон бусад газруудын концерт, хөгжмийн наадам зэрэгтэй холбоотой эрэлт жилд 23 хувиар нэмэгдсэн нь олны анхаарлыг татсан байна. Энэ нь орон нутгийн зочид буудал, тээвэр, нийтийн хоолны хэрэглээний өсөлтийг нэмэгдүүлжээ.
Орон нутгийн соёл, аялал жуулчлалын газрууд дэд бүтцийг шинэчлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, аялал жуулчлалын хөнгөлөлт үзүүлэх, олон нийтийн хүсэл эрмэлзэлд нийцсэн арга хэмжээ авч байна. Олон жуулчид тоглолт үзээд зогсохгүй байгалийн үзэмжийг сонирхон, нутгийн соёлыг мэдэрнэ.
Соёл, аялал жуулчлалын удирдлагын төв академийн дэд судлаач Сүнь Жяшань кино, телевизийн жүжиг, концерт, хөгжмийн наадмыг тулах цэг болгон ашиглах нь холбогдох соёл, аялал жуулчлалын салбарын хөгжлийг үр дүнтэйгээр дэмжиж, орон нутагт харагдахуйц эдийн засгийн үр өгөөж ба шинэлэг зүйлийг авчрах боломжтой гэж үзэж байна.
Технологи нь өндөр чанартай хөгжилд тусалдаг
Шаньси мужийн Пиняо хотын нөхцөл байдлыг танилцуулсан жүжиг "Пиняод дахин уулзахуй"-г сонирхон тухайн нутгийн соёлтой танилцана. Жясү мужийн Янжөү хотын музейд хүмүүс 5G технологиор 17 хотоор аялна. Шэньси мужийн Ши Ань хотод хүмүүс Тан гүрний Үдшийн хотоор сэдэвчилсэн дүүрэгт алхаж, Тан гүрний сүр жавхланг харж болдог.
Сүүлийн жилүүдэд соёл аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, бизнесийн шинэ хэлбэрүүд үргэлжлэн бий болж, жуулчдын туршлагыг баяжуулан, соёл аялал жуулчлалын зах зээлийн хөгжилд шинэ эрч хүч нэмж байна. 2023 оны 07-р сард Соёл, Аялал Жуулчлалын Яамны Үйлдвэрлэлийн хөгжлийн хэлтсээс иммерсив соёлын аялал жуулчлалын хэлбэрийг чанарын өндөр түвшинд хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор соёл, аялал жуулчлалын шинэ хэлбэрийг харуулсан 20 жишээг нийтлэв.
Одоо технологи хурдацтай хөгжиж байгаа бөгөөд үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан болон бусад технологиуд соёлын аялал жуулчлалын иммерсив хэлбэрийг хөгжүүлэхэд технологийн дэмжлэг өгч байна. Олон газрууд шинэ технологи ашиглан өвөрмөц аялал жуулчлалын төрлийг хөгжүүлж байна.
Шаньдүн мужийн Чюйфү Саньфү үзэсгэлэнт бүсэд орших MR ухаалаг дижитал соёл, аялал жуулчлалын интеграцчлалын туршлага төсөл нь MR холимог бодит байдал, хиймэл оюун ухаан, том өгөгдөл, компьютерийн хараа, акустик технологийг ашиглаж “Зэрэгцээ ертөнц"-ийн дүр зургийг үүсгэдэг.
Хятад улсын Хэвлэл Мэдээллийн Их Сургуулийн Соёлын аж үйлдвэрийн дээд сургуулийн дэд профессор Шиүн Хайфэн:
- Иммерсив соёл, аялал жуулчлалын хэлбэр нь хүмүүсийн соёл, аялал жуулчлалын туршлага дахь мэдлэгийн төвлөрөл, ойлголт, харилцан үйлчлэлийн түвшинг дээшлүүлж, олон нийтийн соёл аялал жуулчлалын хэрэгцээг ханган, жуулчдын талархлыг хүлээдэг гэж хэллээ.
Хятадын Аялал Жуулчлалын Академийн дарга Дай Бинь:
- Олон янзын, хувийн хэрэгцээг хангахуйц соёл аялал жуулчлалын үзэсгэлэнг жуулчид эрэлхийлсээр байх болно. Цаашид соёл, аялал жуулчлалыг нэгтгэн гүнзгийрүүлж, илүү өргөн хүрээнд хөгжүүлэн, соёлыг, аялал жуулчлалыг чанартай хөгжүүлэх чухал хүчин зүйл болгож, аялал жуулчлалаар соёлыг бий болгох чухал хүчин болгох болно гэж үзэж байна.
