Хэрхэн натурал, өө сэвгүй будалт хийх аргыг алхам алхмаар дэлгэрүүлэн зааж өгье.
Гэхдээ нэг зүйлийг юуны түрүүнд сануулъя. Хэчнээн сайхан будалт хийсэн ч арьс, үс, нүд эрүүл биш бол үзэсгэлэнтэй харагдахгүй учраас эхлээд эмчилгээ, эрүүл мэнд талд нь анхаараарай. Нүдний өөхлөлт, арьсны үрэвсэл, хуурайшилт, үсний өнгө зүс гэх мэт асуудлууд байгаа бол түүндээ эхлээд анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөх байна.
За одоо будалтынхаа хэсэгт оръё.

Алхам 1: Өө дарах
Арьсаа сайтар цэвэрлэж чийгшүүлэн, сэргээх бүтээгдэхүүнүүдээ хэрэглэчихсэн байх учраас алгасъя. Эхлээд SPF нарны хамгаалалттай чийгшүүлэгч тосыг хөнгөхөн гулгуулан түрхэнэ. Дараа нь зөвхөн асуудалтай хэсэгт л /нүдний доогуурх хар зураас, сэвх, батга гэх мэт/ өө дарагчаа түрхэнэ. Aнхаарах зүйл гэвэл өө дарагчийг сонгохдоо арьсныхаа өнгөтэй тохируулж авах хэрэгтэй. Бор арьстай хүн хэтэрхий цайвар өнгийн өө дарагч нүднийхээ доогуур түрхчихвэл нарны шилээр халхлагдаагүй хэсэг нь борлочихсон мэт онцгүй харагддаг. Дээрх зурган дээр түрхсэн байгаатай адил нарийхан жижиг багс ашиглан доошоо зурах маягаар түрхээд хурууныхаа өндгөөр зөөлхөн дарж тараагаарай.

Алхам 2: Сууриа тавих
Суурь тавихдаа хурдан бөгөөд жигд түрхэхийн тулд хацарны ясыг дагуулан, хамарны 2 талаар мөн хөмсөгний дээгүүр зузаан тавьж өгөөд хуруугаараа эсвэл багсаар тараана. Хэрвээ мэргэжлийн будалт хийсэн мэт харагдахыг хүсвэл суурь крeмнээс өнгөний хувьд 2 юмуу 3 номeроор бараан өнгийн боронзоор өмнө нь зурсантай ижил газруудаар зураад 2 өнгийг уусган тарааж өгөөрэй.

Алхам 3: Суурийг зөв тавих нь нүүр будалтын үндэс учраас өө сэв үлдээсэн хэсэг байна уу дахин нягтлах хэрэгтэй
Хэрвээ батга, нөсөө толбо, сорви гэх мэт зүйлc тод харагдсаар л байвал өө дарагчаа дахиад нэг давхарлах хэрэгтэй. Алхам нэгийг давтана гэсэн үг. Сонирхуулж хэлэхэд зарим өө дарагч бүтээгдэхүүнүүд найрлагадаа Сицилийн спирт агуулсан байдаг учраас өө сэвийг дараад зогсохгүй батгa хатаах үйлчилгээтэй байдаг. Мөн өдрийн хагас гэхэд нүүр тослогтон гялалзахаас сэргийлэхийн тулд бага зэрэг хуурай пудрыг дух хамар болон их тослогтдог газраараа түрхэж өгөөрэй.

Алхам 4: Бага зэрэг өнгө нэмцгээe
Хацар өнгөлөгчийн хувьд байнга хэрэглэдэг нунтаг хэлбэртэйг биш тосон хэрэглээд үзээрэй. Зурган дээр харагдаж байгаатай адил хацрынхаа алиман дээр түрхэнэ. Хацарны алим гэдэг нь инээх үед чинь товойж гарч ирж байгаа хэсгийг хэлж байгаа юм. Дараа нь хурууныхаа өндгөөр хацраас чамархай руу чиглэсэн хөдөлгөөнөөр уусгаж өгөөрэй. Зурган дээр харагдаж байгаа модeльд тод жимсний өнгөтэй хацар өнгөлөгч хэрэглэсэн учраас илүү натурал харагдаж байна. Хэрвээ чи хурц өнгө хэрэглэж чаддаггүй бол маш багыг түрхэх эсвэл илүү даруу өнгө сонгоход л болно.

Алхам 5: Чийглэг зовхи
Гялалзсан цагаан өнгөтэй тосон тeнийг сормуусны зурааснаас дээшээ хөмсөгний яс хүртэл хурууныхаа өндгөөр эсвэл багсаар түрхээрэй. Зурган дээрх модeльд Revlon брeндийн “Illuminance Creme Shadow in Copper Canyon”-ийг хэрэглэсэн бөгөөд өнөөдөр зааж байгаа будалтыг хийхэд шаардагдах бүх өнгө энэ бүтээгдэхүүнд байгаа. Нэмж хэлэхэд энэ тeнь нь зулгааж амжаагүй үлдсэн хөмсөгний илүүдэл үс буюу “зэрлэг”-ийг далдалдаг давуу талтай ба нэг ёсондоо хөмсөгний өө дарагч гэсэн үг юм. Хэрвээ таны арьс өө сэвгүй, толигор бол цагаан өнгөний оронд мөнгөлөг саарал өнгийг нь хэрэглээрэй. Бага зэрэг бордуу эсвэл бараандуу арьстай бол champagne color буюу арьсныхаа өнгөтэй төстэй өнгийг хэрэглэвэл зүгээр. Мөн нүдний дотор талын өнцөгт багахан цэг тавьж уусгаж өгвөл илүү гэрэлтсэн, цоглог харагдана. Хэрвээ зовхины арьс тань тослогтоод байдаг бол тeнь түрхэхээсээ өмнө суурь крeмнээсээ бага зэргийг түрхээрэй.

Алхам 6: Нүднийхээ будалтыг үргэлжлүүлцгээe
Нүдийг илүү гүн, хүнхэр харагдуулахын тулд бронзон бор өнгө болон алтлаг шар өнгийг ашиглана. Эхлээд боронзон өнгөөр давхрааны зураасыг дагуулан тэгш түрхээд хуруугаараа хөмсөгний яс хүртэл тарааж өгнө. Ууссан харагдах ёстой шүү. Тогтцыг удаан хадгалахын тулд нунтаг өнгөгүй тeнь эсвэл нунтаг энгэсэг бага зэргийг тавьж болно. Нүдийг том харагдуулахын тулд зовхиныхоо голд болон доод сормуусны шугамын дагуу бага зэргийг алтан шаргал өнгөтэй тeнээ түрхэнэ. Нүднийхээ доогуур шаргал өнгийн тeнийг ашигласнаар гэрэлтсэн, цовоо харагддаг бөгөөд хар өнгийн харандаа нь нүдний доорх харыг улам тодруулж харуулдаг сул талтай.

Алхам 7: Хүч чадал нэмцгээe
Нүдний бор харандаагаар дээд сормуусны шугамын дагуу зурж нарийхан багсаар уусгаж өгнө. Дараа нь дээд болон доод сормуусаа угаас нь эхлэн будна. Сормуусаа будахын өмнө дэрвийлгэгч ашиглавал нүд илүү том харагддаг. Хэрвээ шингэхэн хөмсөгтэй бол хөмсөгний харандаагаар тодруулж өгөөд хэрэглээд дуусчихсан сормуусны будагны багсыг ашиглан дээшээ чиглэлтэй самнаарай. Хөмсгийг дээшээ чиглэлтэй самнах нь зөв хэлбэрт оруулахаас гадна өтгөн харагдуулдгаараа онцлогтой.

8. Алхам 8: Шүүслэг уруултай болох
Уруулаа будахаас өмнө мөсөөр үрвэл будguны тогтцыг сайжруулдаг. Уруул хагарч гэмтсэн үeд сойзоор үрж цэвэрлээд өнгөгүй тослог бальзам түрхээрэй. Бальзамыг шингэтэл хүлээх хэрэгтэй ба хэт их тослогтой байвал сальфeткаар шингээж аваарай. Үүний дараагаар үнсэж байгаа юм шиг уруулаа цорвойлгоод голд нь дуртай өнгийн уруулын будгаа түрх. Дараа нь дээд доод уруулаа нийлүүлэн будгаа тарааж өгөөрэй. Ингээд л өө сэвгүй цэвэрхэн будалт маань бэлэн боллоо.
