solongonews
AI нь хөдөө аж ахуйг эрс өөрчилж чадах уу
2025-04-28 20:11
AI нь хөдөө аж ахуйг эрс өөрчилж чадах уу

Хүбэй мужийн Зигүй хотод "AI тархи"-аар тоноглогдсон дронууд жимсний хүрээлэнгүүдээр сүлжилдэн уулын хяр, гуу суваг, цахилгаан шон зэрэг нарийн төвөгтэй газар нутгийн онцлогийг автоматаар тодорхойлдог. Гуандүн мужийн Маомин хотод личи үйлдвэрлэлийн том мэдээллийн платформ нь DeepSeek-ийг нутагшуулж, хортон шавьж, өвчний оношийг илүү үр дүнтэй, үнэн зөв болгосон.

2024 оны 12-р сарын 19-ний өдөр ажилчид Жянши мужийн Рүйчан хотын өндөр стандартын хүнсний ногооны жишиг үзүүлэх төвд улаан лооль түүж байна

Сүүлийн жилүүдэд “AI+ хөдөө аж ахуй” гэсэн оролдлого их гарсан. AI том загварын технологийг үргэлжлүүлэн сайжруулснаар хөдөө аж ахуйн салбарт ямар боломжуудыг нээх вэ? Эдгээр оролдлого хэр үр дүнтэй вэ?

Ухаалаг үржүүлгийн робот хөгжүүлэв

Гирин мужийн Гүнжийн даваа дахь эрдэнэ шишийн өргөн уудам туршилтын талбайд нэгэн робот ургамлын тод дүрсийг буулган авч байна. Хятадын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн профессор Чэнь Жянь сэтгүүлчид видео үзүүлэв. Зураг нь түүний болон түүний багийн судалгааны үр дүн - дотоодын хиймэл оюун ухааны үрийн үйлдвэрлэлийн томоохон загвар болох ухаалаг үржүүлгийн робот байлаа.

Үржлийн роботууд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Биеийн хөдөлмөрийг хэрхэн орлох вэ? Чэнь Жянь:

- Бидний сайн мэдэх ноён Юань Лүнпин бол үржүүлэгч юм. Өмнө нь шинэ соортуудыг үржүүлэх нь үржүүлэгчдийн урт хугацааны хээрийн ажиглалт, туршилтад тулгуурладаг байсан. Энэ хэцүү ажил байсан төдийгүй үржлийн мөчлөг нь харьцангуй урт байсан.

Чэнь Жянь болон түүний багийнхны хийж байгаа зүйл бол ухаалаг роботуудыг ашиглан, тариалангийн талбайн үр тариаг ажиглах, мөн өндөр ургац, өвчинд тэсвэртэй гэх зэрэг ген сайтай байж болзошгүй ургамлуудыг анхлан шалгаж, үржүүлэгчдэд цаашид туршилт хийхэд нь туслах юм. Чэнь Жянь:

- Ухаалаг робот бий болсон нь үржүүлэгчдийн өнгөрсөн үеийн хүнд хэцүү, харьцангуй бага технологитой ажлыг орлох явдал юм.

Уламжлалт хөдөө аж ахуйн машинтай харьцуулахад хиймэл оюун ухааны том загваруудыг хүчирхэгжүүлснээр ухаалаг үржүүлгийн роботууд тушаалуудыг гүйцэтгэхээс гадна, бие даан хүнтэй төстэй ассоциатив үндэслэлийг гүйцээж чаддаг. Жишээ нь, эрдэнэ шишийн ургамлын өндөр, чихний тоо зэрэг шинж чанарууд дээр үндэслэн энэ нь давамгайлах боломжтой ургамал мөн эсэхийг тодорхойлж чадна.

 Гуравдугаар сарын 21-нд Тяньжин хотын ухаалаг хөдөө аж ахуйн паркт хяналтын дрон эргүүл хийжээ

Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч СҮНЬ ФАНЬЮЭ

Нэг робот цагт 2.5 акр тариалангийн талбайг шалгаж дуусгах боломжтой. Хэдэн зуу, хэдэн мянган робот нэгэн зэрэг ажиллавал үсрэнгүй тоон үсрэлт хийх боломжтой. Ажиглалтын үр дүнд тулгуурлан анхны сканердах ажлыг  хийж дууссаны дараа лабораторид шинжилгээнд орох шаардлагатай ургамлын тоо эрс цөөрч, үржлийн мөчлөг мэдэгдэхүйц богиносдог.

- Лабораторид хиймэл оюун ухаан нь судлаачдад зонхилох ургамлын нийтлэг генийг хурдан олоход тусалдаг. "AI нь фенотип илрүүлэх болон генетикийн шинжилгээнд хоёуланд нь үүрэг гүйцэтгэж чадна гэж Чэнь Жянь хэлэв.

Хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд үржлийн ажил хэр чухал вэ

Үр бол газар тариалангийн "чип" бөгөөд үрийн аж үйлдвэр бол үндэсний стратегийн суурь салбар юм.

- Юань Лүнпингийн супер тутарга дэлхий даяар ашиг тусаа өгсөнтэй адил бид хиймэл оюун ухааныг ашиглан үржлийн ажлыг хурдасгаж, улаан буудай, эрдэнэ шиш зэрэг үр тариаг өндөрлөг, говь цөл, хожирлаг шүлтлэг газар гэх зэрэг хатуу ширүүн орчинд ургуулж чадна гэж найдаж байна гэж Чэнь Жянь хэлэв. Ингэснээр Хятадын хүнсний аюулгүй байдал илүү баталгаатай болж, хүн төрөлхтний “Хоолны аяга“ илүү тогтвортой байх болно гэсэн байна.

Хиймэл оюун ухаан үржүүлгийн ажилд үйлчлэхээс гадна, жирийн тариачдын амьдралд ямар өөрчлөлт авчирдаг вэ

Жянсү мужийн Жэньжян хотод Жюрүн Чүньтянь экологийн хөдөө аж ахуйн хөгжлийн ХХК-ийн ерөнхий менежер Шя Хүнюй Маошань суурингийн Хэжуан тосгонд ухаалаг ферм ажиллуулдаг. Түүний хувьд хиймэл оюун ухаан нь хүн хүчийг бодитоор чөлөөлж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн. Шя Хүнюй:

- Урьд нь хөдөө аж ахуйн машин техникийг ашиглахдаа хүмүүс газрын зураг дээр "Тэмдэглэх" шаардлагатай байсан бөгөөд маршрутыг гараар төлөвлөдөг байв. Одоо Бэйдөү+ 5G өндөр нарийвчлалтай байршил тогтоох технологи, AI ухаалаг алгоритмын тусламжтайгаар хөдөө аж ахуйн машинууд маршрутаа бие даан төлөвлөж, саад бэрхшээлээс автоматаар зайлсхийж чадна. Хортон шавьжтай тэмцэх, хогийн ургамлыг устгах тал дээр хиймэл оюун ухаан нь видео тандалт болон үйл ажиллагааны гэрэл зургуудыг олж тогтоосноор хортон шавьж, газар тариалангийн өсөлтийн талаарх мэдээллийг анх удаа хүний дүгнэлтээс илүү хурдан бөгөөд илүү нарийвчлалтай олж авах боломжтой. Өөрчлөлт хийснээр 2023 оноос өнөөг хүртэл фермийн нийт үр тарианы ургац мэдэгдэхүйц нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд том дата, 5G, эд зүйлсийн интернет зэрэг технологитой уялдуулан хиймэл оюун ухаан нь улаан лооль, личи, нэрс тариалах, тэр ч байтугай гахай, үхэр өсгөх "хөдөө аж ахуйн шинэ хэрэгсэл" болж байна.

03-р сарын 16-нд Шаньдүн мужийн Чиндаогийн Лайши хотын Гүхэ гудамжинд тариалангийн талбайн улаан буудайг хамгаалахын тулд ургамал хамгааллын дрон, урт гарт шүршигчийг ашиглаж байна

Хөдөө аж ахуйн дронуудыг жишээ болгон авч үзье. Одоогийн байдлаар зах зээл дээрх хамгийн түгээмэл дрон брэндүүд хиймэл оюун ухааны функцээр тоноглогдсон бөгөөд шүрших, бордох, тариалах, тээвэрлэх, гамшгийн үед хяналт тавих зэрэг ажлыг гүйцэтгэх боломжтой. Энэ жилийн хоёр чуулганы үеэр Хөдөө Аж Ахуй, Хөдөө Тосгоны Яамны сайд Хань Жюнь, Хятад улс одоогийн байдлаар 200 мянга гаруй хөдөө аж ахуйн дронтой бөгөөд 400 сая гаруй мү талбайг хамарч байна гэж танилцуулав. Чэнь Жянь:

- Энгийн тариаланчид ихэвчлэн хоршоо, эсвэл компаниудаас дрон түрээсэлдэг. Ингэснээр машинуудыг аймаг, орон даяар явуулж, бүрэн ашиглах боломжтой болохоос гадна тариаланчдын төлөх зардал ч багасна. Хиймэл оюуны том загваруудыг өргөнөөр ашиглах, ялангуяа дүрс таних, дуу хоолой зэрэг функцуудыг дэлгэрүүлэх нь хөдөө орон нутгийн мэдээлэл олж авах босгыг мөн бууруулж байна.

Сүүлийн өдрүүдэд Гирин мужийн Жяохэ хотын тосгоны намын нарийн бичгийн дарга 38 настай Люй Хүнянь сошиал ертөнцийг шуугиулж байна. Бичлэгт тэрээр тосгоны настай хүмүүст мал аж ахуй, газар тариалангийн өдөр тутмын асуудлыг шийдвэрлэхийн тулд хиймэл оюун ухаантай хэрхэн харилцахыг заажээ.

- Хиймэл оюун ухааныг сурталчлах нь тосгоны оршин суугчдын асуудлыг бие даан шийдвэрлэх чадварыг ихээхэн сайжруулсан гэж тэр хэлсэн юм.

Хөдөө орон нутагт хиймэл оюун ухааныг сурталчлах зорилгоор Хөдөө Аж Ахуй, Хөдөө Тосгоны Яам,Tencent компани хамтран "Тариаланчдыг тэтгэх төлөвлөгөө"-г хэрэгжүүлж, гурван жилийн цаг зарцуулан, хөдөөгийн гол ажилтнууд, хөдөө аж ахуйн шинэ аж ахуйн нэгжүүдийн удирдагчдад хиймэл оюун ухааны арга хэрэгслийг үнэ төлбөргүй сургах төлөвлөгөөтэй байна.

Үйлдвэрлэл, нийлүүлэлт, маркетинг өргөжүүлж байна

AI нь зөвхөн үржлийн, тариалалт, загасны аж ахуйн салбарыг хамруулаад зогсохгүй үйлдвэрлэл, боловсруулалт, агуулах, логистик, дижитал маркетинг зэрэгт өргөжиж байна.

Гуанши дахь Линшань бол личигийн гаралтын алдартай хот бөгөөд личи тариалалтын цар хүрээ нь Гуанши мужид нэгдүгээрт, Хятад улсад хоёрдугаарт ордог. Гэсэн хэдий ч хадгалалтын технологи, логистикийн цаг хугацаа, борлуулалтын сувгийн хязгаарлалт зэргээс шалтгаалан өндөр чанартай линшаний личи төдийлөн сайн танигдаагүй бөгөөд жимсний тариаланчдын ашиг төдийлөн өндөр биш байна.

AI ашиглах нь эдгээр асуудлыг шийдвэрлэж чаддаг. Личиг түүсний дараа хиймэл оюун ухаанаар дүрс таних технологийн тусламжтайгаар хэмжээ, өнгөөр нь ангилж болно. Ашиг нэмэгдүүлэхийн тулд янз бүрийн зэрэглэлийн жимсийг өөр өөр борлуулалтын сувагт автоматаар хуваарилдаг. Үүний дараа AI алгоритм нь хэрэглэгчдэд илгээсэн личи хангалттай шинэхэн байхыг батлаж чадна. Нэмж дурдахад хиймэл оюун ухаан нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гүн боловсруулахдаа түүхий эд бэлтгэх, үйлдвэрлэлийн шугам нээх, жинлэх, тооцоо хийх зэрэг янз бүрийн ажлыг жижиг үйлдвэрийг удирдахтай адил зохион байгуулж чаддаг.

Маркетингийн үйл явцад хиймэл оюун ухааны төрөл бүрийн хэрэгслийг цахим худалдааны платформд нэвтрүүлж, олон мянган тариачдын "хэрэгтэй зэвсэг" болсон. Таобаог жишээ болгон үзье. Бизнесийн үйл ажиллагаанаас эхлээд хэрэглэгчийн туршлага хүртэл хиймэл оюун ухаанд суурилсан хэрэгслүүдийн инновац, тухайлбал зар сурталчилгааг нарийн хүргэх, дүрсийг ашиглан зурагт хуудас үйлдвэрлэх, логистикийн мэдээллийн лавлагаа, шууд нэвтрүүлгийн скриптийг автоматаар үүсгэх зэргийг үнэ төлбөргүй зааж өгдөг. Энэ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний маркетингийн зардлыг бууруулж, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлсэн.

Тариаланчид “Менежер” болж магадгүй

Хүн төрөлхтний нийгмийн хамгийн эртний салбар болох хөдөө аж ахуй нь хөгжил, өөрчлөлтийн явцад нарийн төвөгтэй сорилтуудтай тулгардаг. Энэ нь хиймэл оюун ухаан ба хөдөө аж ахуйн хослол нь тийм ч хялбар зүйл биш гэсэн үг юм.

Нэг талаас хиймэл оюун ухаантай хөдөө аж ахуйн том загвар нь өндөр чанартай хөдөө аж ахуйн мэдээлэлгүйгээр хийж чадахгүй. Гэсэн хэдий ч хөдөө аж ахуйн мэдээлэл нь бүс нутаг, улирлын шинж чанар, олон янз байдал, үечилсэн байдлаар тодорхойлогддог бөгөөд бусад салбараас хамаагүй илүү төвөгтэй байдаг.

Нөгөөтэйгүүр бусад салбартай харьцуулахад хөдөө аж ахуй нь ашгийн хэмжээ багатай бөгөөд хиймэл оюун ухааны системийг хөгжүүлэх, хадгалах зардал өндөр байдаг. Салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хиймэл оюун ухааныг хөдөө аж ахуйн салбарт ашиглаж буй одоогийн хэрэглээ нь ихэвчлэн туршилт, үзүүлэх шатандаа байгаа бөгөөд хуулбарлах боломжтой бизнесийн загвар хараахан бүрдээгүй байна.

Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Оролцогч бүх талуудаас илүү их эргэцүүлэн бодох хэрэгтэй.

Үндэсний мэдээллийн товчоо, Хөдөө Аж Ахуй, Хөдөө Тосгоны Яам болон бусад холбогдох газрууд нэгдсэн стандарт боловсруулах, үйлдвэрлэлийн үүлэн үйлчилгээний платформыг бий болгох зэрэг арга хэмжээний тусламжтайгаар хөдөө аж ахуйн мэдээллийн элементүүдийг хөгжүүлэх, ашиглахад тулгарч буй саад тотгорыг бууруулахаар ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, нийлүүлэлт, маркетингийн бүхэл бүтэн гинжин хэлхээг бүрэн нэгтгэхийн тулд хиймэл оюун ухааныг хэрхэн дэмжих вэ? Олон талтай хамтран ажиллаж, урт хугацааны хөрөнгө оруулалт хийх ёстой. Мөн санхүүгийн болон бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай.

Хүмүүсийн өмнө тулгараад байгаа өөр нэг асуулт байна. Хөдөө Аж ахуйн үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалтын төрөл бүрийн асуудалд хиймэл оюун ухаан улам бүр илүү оролцох үед уламжлалт хөдөө аж ахуйн салбарт ямар өөрчлөлт гарах вэ?

Хөдөө аж ахуй ирээдүйд ухаалаг тоног төхөөрөмжид түшиглэх болно. Тариачдын үүрэг нь роботуудын ажлыг хянах, зохицуулах үүрэгтэй менежер болж өөрчлөгдөнө гэж Чэнь Жянь үзэж байна.  Чэнь Жянь:

- Ирээдүйд хүмүүс "тариачид" гэж хэлэхэд биеийн хөдөлмөр хийдэг хүмүүс гэж бодохгүй, харин үүнийг өндөр технологийн мэргэжлийн сонголт гэж үзэх болно гэж найдаж байна.

Зохиогч: ХҮӨ МИНЬХАНЬ
Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл