solongonews
Хүүхэддээ амтат махан котлет хийж өгөөрэй
2015-12-28 18:21
Ээжүүд ээ, амтат махан котлет хийж сураад бяцхан үрсдээ зориулсан хоолныхоо жагсаалтад нэмэрлээрэй. Энэхүү хоол нь илчлэг, уургаар баялаг тул хайртай үрийн тань өсөлт, бойжилтонд маш сайн шүү. Энэ хоолыг нэгээс дээш насныханд өгвөл тохиромжтой.
Бидэнд дараах зүйлс хэрэг болно. 
● Мах – 100 гр
● Талх - 1 зүсэм
● Сүү эсвэл ус - 2 ц/х
● Сонгино - бага зэрэг
● Давс - бага зэрэг
 
Хийх арга:
Махаа маш сайн машиндана. 0-р машиндана ч гэж бид ярьдаг. Машиндсныхаа дараа талхаа сүүндээ сайтар дэвтээн гараараа базаж, машиндсан махан дээрээ нэмнэ. Жижиглэн хэрчсэн сонгино, давсаа ч мөн адил махан дээрээ нэмээд бүгдийг сайтар холино. Ингээд бэлэн болсон түүхий махаа бөөрөнхий эсвэл хавтгай хэлбэрт оруулан листэн дээрээ тавиад, шарах шүүгээндээ хийгээд 15 минут болгоно. Шарах шүүгээгээ 180 градус хүртэл халаах хэрэгтэй. Эсвэл шарах шүүгээний оронд хайруулын тавгаа тослоод, бага зэргийн тос хийж байгаад махаа болтол нь шарж болно.
 
Хачранд нь бид далайн байцаанд ороосон будаа, төмсний нухаш, луувангийн нухаш, өргөст хэмх, улаан лооль зэргийг өгч болно. Хэрвээ хоолонд муу хүүхэдтэй бол хачрыг нь элдэв хэлбэрт оруулан хоол идэх дуршлыг нь төрүүлэх хэрэгтэй. 
 
Анхааруулга: Хоол хийх явцдаа хүүхдээсээ анхаарлаа огтхон ч холдуулж болохгүй шүү. Халуун шарах шүүгээний хаалга татах, халуун лист барих, плитканд хүрэх зэрэг ахуйн аюултай зүйлсээс хол байлгах хэрэгтэй. 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл