solongonews
Атаархлыг тэвчээрэй
2015-09-23 16:29
Атаархал ямар хортой болохыг та мэдэх үү?

Хүний залуу сайхан зүс царай, намба төрх, мэдлэг чадвар, мөнгө төгрөг, сурлага хөдөлмөр, ажлын амжилт гээд энэ бүхэнд атаархана...... Зарим атаархуу хүмүүс бусдын давуу талыг олж харах болгондоо атаархаж, атаархлаар өөрийн биеэ тарчлаан зовоосоор байгаад дөчтэй хүн атлаа тавьтай хүн шиг болж цог жавхаагаа алддаг байна.

1. Бусдад атаархах дуртай хүн биеэ их тоодог. Зарим хүн биеэ бусдаас давуу хэмээн бодож бусдыг өөрөөс нь илүү байгааг хараад үзэн ядаж, ойр хавийн хэн нэг нь өөрөөс нь илүү болсноор даруй тэсгэлгүй тэр хүнийг чадахын тулд муугаар хэлэх эсвэл гэм хийж, тэр хүнийг гэнэдүүлж хорлох явдлыг ч хийдэг байна.

2. Бусдад атаархдаг хүн их хувиа хичээсэн байдаг. Атаархуу хүн их хувиа хичээсэн зантай байдаг. Атаархуу хүн өрөвч биш, бусдыг хайхрахгүйгээр амь хувиа л бодож байдаг. Атаархуу хүн бусад хүн өөрөөс нь даваад гарах болов уу? хэмээн зүрхшээн айж, амиа л боддог болохоор юм л бол бусдын давуу талыг муулах гэж бодож байдаг. Атаархуу хүн бусдыг сайшааж хэлдэггүй. Бусдын давуу талыг үзэн яддаг болохоор хэзээд бусдыг муугаар хэлж, сэтгэл санаагаа амрааж байдаг. Бусдын давуу талыг үзэн яддаг болохоор атаархуу хүнд хэзээ ч гэсэн үүрдийн найз нөхөд байдаггүй.

Хүн бүр өөрийн гэсэн давуу талтай байдаг тул давуу талтай хүн атаархуу хүнд дайсан болдог. Атаархуу хүн бусдыг хэзээд муугаар харж байдаг. Атаархуу зан гэдэг түмэн нүглийн үндэс болдог юм.

3. Атаархал нь хэн бүхэнд ашиггүй.

Өөрийн хувьд атаархлын сэтгэлийг өвөрлөх нь бие сэтгэлийн эрүүл мэндэд нь ашиггүй байдаг бөгөөд эрүүл саруул сэтгэцтэй биш болж, юм бүхнийг сэжиглээд байдаг болно. Атаархлаас болоод хамаг цагаа бусдыг харж хязгаарлах зүйлд зарцуулдаг болохоор өөрийгөө дээшлүүлж, чадваржуулах цаггүй болдог байна. Атаархуу хүний тавьсан цуурхал, хэлсэн муу үг, хийсэн хор хөнөөл, зохиосон саад, далдуур хийсэн хор гэмээс болж  бусад хүмүүс их хохирлыг амсаж байдаг.

Багцлаад хэлбэл атаархал нь атаархуу хүний өөрийн биеийг тарчлаан зовоохоор барахгүй бусад хүнд хор хүргэж байдаг. Иймээс атаархуу хүмүүс өөрийн эмзэг талаа залруулж, муу зангаа засахыг анхаарч байвал дээр юм.

 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Баянголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл