9 сарын 16-17-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ван Жүнь, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Баатар ӨЗО-ны хяналтын багийн хамт Тунляо хотын Хорчин дүүрэг, Хорчин зүүн гарын хойд хошуу, Хорчин зүүн гарын дунд хошуу болон Кай Лү шяний 50 гаруй гацаа тосгоноор явж, мал аж ахуй тариалангийн орны “Арвыг хамруулах” төслийн хэрэгжилттэй танилцаж, хариуцлагаа чангатгаж, “Арвыг хамруулах” төслийг тогтсон хугацаанд нь чанар сайтай биелүүлэх хэрэгтэй гэжээ. Мөн мал аж ахуй тариалангийн орныг цэцэглэн хөгжсөн, жаргалтай, эв нэгдэлтэй сайхан орон болгон бүтээн байгуулах хэрэгтэй гэж чухалчилсан байна.

ӨМӨЗО-ны Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ван Жүнь, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Баатар ӨЗО-ны хяналтын багийн хамт Тунляо хотын Кай Лү шяний Кай Лү сууринд очиж, Тунляо хотын “Арвыг хамруулах” төслийн хэрэгжилтийн тайланг сонсов.

ӨМӨЗО-ны Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ван Жүнь, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Баатар ӨЗО-ны хяналтын багийн хамт Тунляо хотын Хорчин зүүн гарын хойд хошууны Нугастай суурингийн Яамуу гацааны Цэнгэлтэйнд очиж, өөрчлөн байгуулсны дараах шинэ байшингийн байдал, “Арвыг хамруулах” төслийн ахицтай танилцав.
