Захидал ирлээ:Хань минь орчлонг орхисон ч нялх үрээ бодоод би амьдрах ёстой
2015-12-28 18:21
Тэр маань үнэхээр мундаг залуу. Оюутны холбооны тэргүүн бас спортоор олон улсын хэмжээний мастер. Бас их гоё дуулдаг. Бид анх оюутныг хамгаалах эрхийн өдөр буюу 2012.11.27-нд бие биенээ харж байсан.
Сайн байна уу.
Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Би “Монголжингоо” сайтын уншигч бүсгүйчүүдтэй хайрынхаа түүхийг хуваалцах гэсэн юм.
Миний бодлоор хүний амьдрал гэдэг нэг бодлын өөрийн санасан бодсоноор ч болдог юм шиг. Нэг бодлын хувь заяа төөргөөр ч болдог юм шиг санагддаг. Надад амьдралд алдаж явсан үе зөндөө. Бас оносон цаг үе бий. Би 18 нас хүртлээ эгэл жирийн л хүмүүсийн адилаар амьдарч ирсэн.
_700x700.jpg)
Сургуульд найман настай орж, 18 насандаа 11 дүгээр ангиа төгссөн. Энэ хугацаанд анги хамт олонтой болж бас ирээдүйнхээ мэргэжлийг сонгосон. Би маш зөв мэргэжил эзэмшсэн гэдгээ одоо л мэдэрч байна. Одоо би 22 настай бүсгүй. Миний амьдрал эгэл жирийн л байлаа. Он цаг улиран хугацаа өнгөрсөөр л байлаа.
Нэг л зүйл миний амьдралыг өөрчилсөн. Тэр нь юу гээч. Хайр. Тэгэхэд би хоёрдугаар курс, 20 настай байлаа. Би их сургуульд сурдаг эгэл жирийн л идэвхтэй оюутан байсан. Би анх тэр нэгэн залууг номын санд харж анх дурлаж билээ. Өдөр бүр түүнтэй таарч зүрх минь түргэн түргэн цохилж, үнэхээр хүчтэй дурласан байлаа.
Тэр маань үнэхээр мундаг залуу. Оюутны холбооны тэргүүн бас спортоор олон улсын хэмжээний мастер. Бас их гоё дуулдаг. Бид анх оюутныг хамгаалах эрхийн өдөр буюу 2012.11.27-нд бие биенээ харж байсан. Төд удалгүй тэр над руу танилцъя гэсэн мэссэж явууллаа. Би бөөн баяр болж шууд л хариу бичсэн. Ингээд бид өдөр бүр мэссэж бичиж, ярьдаг, бас уулздаг боллоо.
Өдөр бүр түүндээ сайхан харагдах гэж хичээдэг байсан. Ингээд л бид гал халуун хайрандаа шатаж байжээ. Бидний амьдрал тийм ч дардан байгаагүй ээ. Бид хоёулаа оюутан байгаад, жилийн чөлөө авсаан.
Бид хүүхэдтэй болсноо мэдээд миний хайр ажил хийхээр шийдсэн. Хүүхэд маань 2014.8.6-нд төрлөө.
Гэвч миний хайр бид хоёр маш их баярлаж байсаан. Миний амьдралд би өөрөө тийм зүйл болно гэж бодож байгаагүй тийм л аймаар зүйл болсон. 2014.10.1-нд тэр маань барилгын ажил хийж байгаад үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа алдагдсанаас болоод нас барсан. Яг энэ үед амьдрал гэдэг ямар хэцүү гэдгийг, бас ямар аймшигтай болохыг би мэдэрсэн.
Гэхдээ хөөрхий үрээ бодоод би амьдрах ёстой гэж бодсон. Тэгээд би хатуу чанга байх ёстой, би хүнд муугаа, нулимсаа л үзүүлж болдоггүй юм шүү гэж өөртөө хатуу шаардлага тавьж, хөөрхөн үртэйгээ амьдарч байна даа. Хүний амьдрал гэдэг жаргал, зовлонгоор дүүрэн л байдаг юм байна. Та бүхэндээ хэлэх гээд байгаа гол зүйл бол хүн хүнээ хайрлаж яваарай. Хүн хүнээрээ дутдаг юм шүү.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
