solongonews
Ажил дээрх эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?
2015-12-28 18:21
Хэрэв бүсгүй та өдрийн ихэнх цагийн суугаа ажиллаж өнгөрөөдөг бол дараахи зөвлөгөөг дагаж эрүүл мэнддээ анхаарал тавиарай.
Ширээн дээрээ тасалгааны цэцэг тарь
Сэтгэл судлаачдын судалгаагаар ажлынхаа ширээн дээр тасалгааны цэцэг тарисан хүмүүсийн ажлын гүйцэтгэл  15%-иар илүү байжээ. Мөн Англи болон Нидерланд улсын судлаачдын үзэж буйгаар ногоон ургамал нь сэтгэл ханамжийг дээшлүүлж ажиллах үр дүнг нэмэгдүүлдэг мөн агаарыг цэвэрлэдэг гэжээ. 
 
Цонх руу хар
Иллинойсын Их Сургууль болон Норс-Уэстерн эмнэлэгийн судлаачид хэрэв өдрийн турш байгалийн гэрэлд байх болон харах тохиолдолд нойр сайн байж сэтгэл санаа өөдрөг байдаг гэж үзжээ.  Компьютерийн дэлгэц харах хугацаагаа багасгацгаая.
 
Бос
Хэрэв та тасралтгүй суугаа ажил эрхэлдэг бол 7 хоногт ойролцоогоор 47 цагийг сандал дээр өнгөрүүлдэг байна.  Суугаа ажил нь таргалалт, хөдөлгөөний дутагдал гээд маш их өвчинг дагуулдаг. Гүйж харайх, алхах аргуудыг хайж олоод илүү ихээр хөдөлгөөнтэй байх гээд үз. Босох, хүзүү нурууны дасгал хийх эсвэл босоогоороо ажиллах аргууд бий.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл