137 дахь удаагийн Гуанжөүгийн яармаг, өргөн хэрэглээний барааны Ⅴ үзэсгэлэн саяхан Хятадад болж, үзэсгэлэнд оролцогчдын тоогоор шинэ дээд амжилт тогтоов. яармагийн экспортын оролцогчдын тоо анх удаа 30 мянгаас давж,үзэсгэлэнд дэлхийн топ 500-д багтсан 65 аж ахуйн нэгжүүд оролцож,Хятадын өндөр түвшний нээлттэй байдал нь дэлхийн компаниудад өргөн боломж олгож байгааг харуулсан байна.

Хятадын хамгийн том иж бүрэн олон улсын худалдааны арга хэмжээ болохын хувьд Гуанжөүгийн яармаг нь 215 улс орон, бүс нутгийн 200 мянга гаруй гадаадад худалдан авагчдыг татан урьдчилан бүртгүүлж, Walmart, Carrefour зэрэг олон улсын жижиглэн худалдааны 255 том компани яармагт оролцсон байна.Хятадын олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний Ⅴ үзэсгэлэн ч мөн адил урьд өмнө тохиолдож байгаагүй томоохон үйл арга хэмжээ болж, үзэсгэлэнд 70 гаруй улс орон, бүс нутгийн 1700 гаруй аж ахуйн нэгжүүд оролцсон байна. Хүндэт зочноор оролцох Их Британийн брэндүүдийн тоо хоёр дахин нэмэгдэж, Словак, Бразилын Сан Пауло муж болон бусад улсууд анх удаа үндэсний павильон хэлбэрээр оролцсон юм.
Үзэсгэлэнгийн үеэр дэлхийн өнцөг булан бүрээс аж ахуйн нэгжүүд "Хятадын боломжийг" идэвхтэй хүлээн авч,хуваалцлаа. Вьетнам DF импорт экспортын компани Кантоны яармагт анх удаа оролцож, Зүүн өмнөд Азийн аж үйлдвэрийн салбарыг сайжруулахад туслах зорилгоор Хятадаас машин, тоног төхөөрөмж худалдан авчээ.Туркийн гэр ахуйн цахилгаан хэрэгслийн "Кумтел" компанийн охин компани Кантоны үзэсгэлэнгээр дамжуулан Хятад Туркийн аж үйлдвэрийн салбарт 25 жилийн турш нэмэлт хамтын ажиллагаа өрнүүлж иржээ.Гуандүн Фөшань Күньлүнь ухаалаг технологийн компани нь үзэсгэлэнд Бразил, Индонез зэрэг хөгжиж буй зах зээлийг амжилттай нээжээ.Бразилын кофеноос эхлээд Германы автомашин хүртэл дэлхийн өндөр чанартай бүтээгдэхүүнүүд Хайнань мужийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнд цугларлаа.Канадын Aeneas Group, Швейцарын La Presse зэрэг брэндүүд уг үзэсгэлэнгээр дамжуулан Хятадын зах зээлд өөрсдийн Хятадын дахь зэх зээлтэй болсон нь бүр үүний бодит жишээ болох юм.

Олон улсын компаниуд Хятадын зах зээлийн чадавх, бодлогын ногдол ашгийг өндрөөр үнэлж байна. Сименс Энержи Хятад дахь бүхэл бүтэн аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж,Хайнань чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг дэмжинэ гэжээ.Францын Paysage групп Хайнань чөлөөт худалдааны боомт нь Хятадын зах зээлд нэвтрэх чухал боломжийг олгодог гэж үзэж байна.Абу Даби хөрөнгө оруулалтын групп “Хятадын өргөн хэрэглээний зах зээл, дэлхийн нөлөө улам бүр нэмэгдэж байгаа нь хил дамнасан худалдаа,хөрөнгө оруулалтад илүү их боломжийг бий болгож байна”гэж үзжээ.
Дэлхийн худалдааны орчин ээдрээтэй, өөрчлөгдөж байгаа хэдий ч Хятад улс дэлхийн эдийн засагт тогтвортой, итгэлтэйгээр итгэл найдвар оруулсаар байна.2024 онд Хятадад шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.9 хувь нэмэгдэж, энэ оны эхний улиралд бараа бүтээгдэхүүний экспорт 6.9 хувь нэмэгдсэн нь Хятадын дээд түвшний нээлттэй байдал хүчтэй татагдаж байгааг харуулж байна.

