solongonews
Н.Олдошгүй: Эмэгтэй хүнд жижигхэн хэр нь чамин шивээс гоё харагддаг
2015-12-28 18:21
Шивээсчин Н.Олдошгүйтэй ярилцлаа. Түүнтэй охид, бүсгүйчүүдийн хийлгэх болсон сонирхолтой шивээсний талаар ярилцсан юм.

Н.Олдошгүй: Эмэгтэй хүнд жижигхэн хэр нь чамин шивээс гоё харагддаг

Шивээсчин Н.Олдошгүйтэй ярилцлаа.  Түүнтэй охид, бүсгүйчүүдийн хийлгэх болсон сонирхолтой шивээсний талаар ярилцсан юм.

-Сүүлийн үед шивээс гэх урлаг Монголд хүчээ аваад байгаа. Охид маань ч хийлгэх нь ихэссэн. Шивээс хийлгэхдээ хамгийн түрүүнд юу юуг анхаарах ёстой вэ?

-Хийлгэж гэж буй зүйлээ л зөв сонгох хэрэгтэй. Хийлгэснийхээ дараа харамсаад байвал хэцүү. Мөн туршлагатай хүнээр хийлгэхгүй бол болохгүй. Шивээсчний хэрэглэж байгаа зүү , бээлий гэх мэт зүйлсийг шинэ үгүйг шалгах хэрэгтэй. Тэгэхгүй бол өвчин авах ч аюултай. Шивээс хийлгэхээс 7 хоногын дотох согтууруулах ундаа хэрэглэж болохгүй.  Учир нь шивээс хийх явцад цус маш ихээр гарч будаг нь биенд тогтдоггүй.

-Охид маань ихэнхидээ ямархуу шивээс хийлгэдэг вэ? Ямар шивээс эмэгтэй хүнд зохидог гэж боддог вэ?

-Цэцэг шивүүлж байгаа охид байхад арслан бар шивүүлдэг охид ч байдаг. Яг тийм шивээс гоё гээд байх юм байхгүй. Хийлгэж байгаа хүндээ л утга учиртай бол бүх л шивээс гоё. Гэхдээ жижигхэн биетэй охин том том шивээс хийлгүүлээд байвал нээх сайхан харагдахгүй шүүдээ. Эмэгтэй хүнд жижигхэн чамин шивээснүүд их гоё харагддаг.

 

-Бидний мэдэхээр хар өнгийн шивээс олон байдаг. Ер нь өөр ямар ямар өнгөөр шивээс хийдэг вэ?

-Өнгөт , цагаан , неон шивээс байдаг. неон гэдэг нь жирийн үед харахад таний бие дээр шивээс байгаа юм шиг харагдахгүй. Неон гэрэлд л харагддаг.

-Неон цагаан өнгөт хар шивээсийг хийдэг үү? Ямархуу үнэ өртөгтэй байдаг вэ?

-Би неон , өнгөт , хар шивээсүүдийг хийдэг. Хийгдэж ажиллагаа, хэмжээнээс үнэ нь өөр өөр.  Хар , өнгөт шивээс адилхан үнэтэй. Неон шивээс нь ойролцоогоор 10’000₮ -р илүү үнэтэй.

-Шивээс хийлгүүлж болохгүй биеийн хэсэг гэж байдаг уу? Биеийнхээ аль хэсэгт хийлгэвэл өвдөлт нь гайгүй байдаг вэ?

-Хийлгүүлж болохгүй газар гэж байхгүй. Биеийн бүх хэсэгт  шивээсийг хийж болдог. Гарны дотор тал гуяны дотор тал гэх мэт нимэгхэн арьсан дээр хийхэд өвддөг талтай. Гэхдээ шивээс хийхээс өмнө өвчин намдаах тос түрхдэг болохоор  өвддөггүй.

-Шивээсийг арчилж тордох хэрэгтэй юу? Ямар арчиллагаа шаардагдах вэ?

-Хийлгэсний дараа 5-7 хоног усанд хүргэж болдоггүй гэж ярьдаг. Миний бодлоор эхний 3 хоног л усанд хүргэхгүй бол тэрнээс цаашаа зүгээр юм шиг санагддаг. Хүйтэн ус хүргэвэл хаван нь буугаад их зүгээр юм шиг санагддаг. Харин халуун ус хүргэвэл будаг нь буугаад их муухай болчихдог .  мөн вазелин түрхдэг. Тэгэж байж хурдаг тавийг нь унагаадаг. Тавийг нь өөрөө хуулж авч болохгүй. Сорив тогтох болно. Унтахдаа эвтэйхэн унтахгүй бол хумиралдаад наалдчихдаг аюултай. Зөвхөн эхний хэдэн хоног гэлтгүй үргэлж тослож тордож байвал өнгө ороод л байна.

 

-Шивээс арилгана гэдэг. Арилгахад тухайн үйлчлүүлэгчээс мэдэж байх ёстой зүйл нь юу юм бол?

-Шивсэн хөмсөг арилгадаг шиг лазераар арилгадаг. Арилгахдаа лазераас хамгаалах тос түрхдэг. Тосны хугацаа дууссан , түрхээгүй бол арьс түлэгдэж цэврүү үсэрдэг. Тиймээс арилгаж өгөх гэж байгаа мэргэжлийн хүнтэйгээ сайн ярилцаж мэдэхгүй зүйлээ сайн асуух хэрэгтэй. Ерн анхнаасаа л хийлгэж гэж буй зургаа зөв сонгоорой гэж зөвлөе. 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл