solongonews
Цагаан үс ургаад байна
2015-12-28 18:21
Шалтгаангүй үс цайгаад байна уу? Охид бүсгүйчүүд ээ. Тэгвэл наашаа суугаарай. Мэдэээж шалтгаангүй зүйл гэж байхгүй. Гагцхүү бидний “мэдэхгүй” зүйлээс болж шалтгаан, айдас, сандрал, уур уцаар үүсдэг юм. Тэгэхээр яагаад үс цайвар өнгөтэй болдог талаар уншъя. Ихэнх хүмүүс үс цайхыг стресс, дарамтаас болж үүсдэг гэж үздэг. Доор үндсэн гурван шалтгааныг хүргэе.
Генетик нөлөөлнө.
Эцэг эх чинь наснаасаа эрт цайвар үстэй болсон уу? Дөнгөж 20 настай хирнээ үс чинь цайгаад байвал аав ээжийн чинь генетик буюу удамшлын системтэй холбоотой. Энэ нь үсний уут будагч бодис ялгаруулах чадвараа алдаж байгаа нь илрэл юм. 
 
Эрүүл мэнд, зуршил
Дан ганц генетикт буруу өгөөд хэрэггүй. Тухайлбал чи эрүүл, тэжээллэг хоол идэж байна уу эсвэл өдрийн хэв маяг, ажил амралтаа зөв зохицуулж чадаж байна уу? Гэдгээс ихээхэн шалтгаална. Тамхи татах, унталгүй 6-аас дээш цаг байх, шим тэжээлгүй хоол идэх нөлөөлнө. Шим тэжээлтэй хоол, эрүүл хэв маягтай байснаар меланин хэмээх будагч бодис өөрийн үүргээ сайн биелүүлж, төрөлх өнгийг сэргээж өгнө.
 
Гэмтэлтэй үс
Сүүлийн шалтгаан нь меланин буюу будагч бодис ялгаруулж чадахгүй бол үүснэ. Тийм ч учраас өөрийн чинь үс гэмтэлтэй бол будагч бодисыг ялгаруулж чадалгүй цайна гэсэн үг. Тэгэхээр үс салаалж эхэлвэл доороос нь 2-3 см тайруулах хэрэгтэй. Долоо хоногт 2 удаа үсний тосоор угааж хэвших хэрэгтэй. Стресстэй үед үс цайдаггүй гэдгийг санах хэрэгтэй.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл