ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төвийн Санхүү, эдийн засгийн хорооны дарга Хэ Лифэн 04-р сарын 08-ны өдөр Брукингсийн хүрээлэнгийн хүндэт дарга Торнтонтой уулзаж, Хоёр тал Хятад, Америкийн эдийн засаг худалдааны харилцаа, макро эдийн засгийн байдлын талаар санал солилцов.
Хэ Лифэн:
- Дэлхий дахинд гарсан өөрчлөлттэй тулгараад байгаа энэ үед бид өөрсдийнхөө ажлыг сайн хийж, үндэсний нэгдсэн зах зээлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хэрэглээний чадавхийг чөлөөлөн, орон нутгийн нөхцөл байдалд тохируулж шинэ чанарын бүтээмжийг хөгжүүлж, шинэчлэлийг цаашид цогцоор нь гүнзгийрүүлэн, гадаадад өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлж, гадаад орчны тодорхойгүй байдлыг даван туулахын тулд өндөр чанартай хөгжлийн баталгааг ашиглана гэж хэллээ.
Торнтон:
- АНУ-Хятадын харилцаа маш чухал бөгөөд бид хоёр орны иргэдийн солилцоог ахиулж, хоёр орны харилцааны тогтвортой байдлыг ахиулахад үргэлжлүүлэн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэж хэлэв.
