solongonews
Монгол улсын дотоодын цэргийн шатбын дарга Р.Чингис Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг Аюулаас хамгаалах яамны терроризмтой тэмцэх газрын орлогч дарга,дэслэгч генерал Шин Жанжэнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024-12-06 11:07
Монгол улсын дотоодын цэргийн шатбын дарга Р.Чингис Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг Аюулаас хамгаалах яамны терроризмтой тэмцэх газрын орлогч дарга,дэслэгч генерал Шин Жанжэнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн болон Дотоодын цэргийн штабын даргын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Терроризмтой тэмцэх газрын орлогч дарга, дэслэгч генерал Шин Жанжэнь тэргүүтэй зочид, төлөөлөгчид  2024 оны 12 дугаар сарын 03-наас 06-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Тус айлчлалын хүрээнд Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, харилцан санал солилцож, Дотоодын цэргийн байгууллагын “Хүндэтгэлийн дэвтэр”-т сэтгэгдлээ бичиж, 05, 805, 809 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Зохиогч: О.УДВАЛ/Монгол Улс/
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл