Энэхүү үзэсгэлэнг ӨМӨЗО-ы соёл урлагийн холбоо, Өвөр Монголын Олон улсын соёлын солилцооны төвөөс зохион байгуулж, Зүүн хойд Азийн олон улсын соёл урлагийн солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, итгэлцлийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хүмүүнлэгийн салбарын солилцооны чухал гарцыг нээх зорилготой.

09-р сарын 06-наас 11-ний өдрийг хүртэл Өвөр Монголын уран зургийн ордонд болсон зүүн хойд Азийн улсуудын тосон будгийн зургийн үзэсгэлэнд Хятад, Монгол, Орос, Япон, Солонгос, Хойд Солонгос зэрэг 6 улсын 79 зураачдын 300 гаруй бүтээлийг дэлгэж, зүүн хойд Азийн улсуудын байгалийн өнгө үзэмж, үндэстний онцлог, түүх соёл зэргийг харууллаа.

Энэхүү үзэсгэлэнгийн бас нэгэн зорилго нь зүүн хойд Азийн улсуудын соёл урлагийн солилцоог сайжруулан зүүн хойд Азийн улсуудын соёл иргэншлийн солилцооны чухал нэвтрэх замыг өргөжүүлэхэд оршиж байна .“Зүүн хойд Азийн улсуудын ард иргэдийн хоорондох эе нөхөрсөг харилцаанд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахын зэрэгцээ бусад улсын тосон будгийн зургийг гүнзгий ойлгож, соёл урлагийн солилцоог улам дэлгэрүүлэхэд хүчээ өргөнө” гэж Японы зураач ярьлаа.
Өвөр Монголын Тал нутгийн тосон будгийн зургийн хүрээлэнгийн дарга:
- Бид тал нутгийн тосон будгийн зураг болон Өвөр Монголын соёл урлагаа гадагш таниулах нь чухал юм. Тус удаагийн үзэсгэлэн маш сайн аз тохиол болсон гэж ярьсан юм.













