solongonews
“Бүс ба Зам” сэтгүүлчдийн байгууллагуудын 2024 оны форум болов
2024-09-01 10:15
“Бүс ба Зам” сэтгүүлчдийн байгууллагуудын 2024 оны форум боллоо.

“Бүс ба Зам” сэтгүүлчдийн байгууллагын 2024 оны чуулга уулзалт 08-р сарын 31-нд Чунчин хотод болов. "Боломжид хүрэх замыг өргөтгөж, сайн сайхан ирээдүйг хуваалцах" урианы дор 50 улс орон, бүс нутгийн 100 шахам сэтгүүлч байгууллагын тэргүүн, хэвлэл мэдээллийн төлөөлөгч нар гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал солилцов.

Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэгийн дарга Хэ Пин үндсэн илтгэлдээ:

- Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүхэн үйл явдлуудыг бичигч, түүхийн дэвшлийг сурталчлагчийн хувьд энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа ялалт байгуулсан цаг үеийн чиг хандлагыг дагаж мөрдөх ёстой.Мөн цаг үеийн хөгжил дэвшлийн логикийг ойлгох,үзэл суртал, нийгмийн тогтолцоо, хөгжлийн түвшнээс давсан шинэ өгүүллэгийн хүрээ, ярианы илэрхийллийг хамтран байгуулж,хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө идэвхтэй тэмцэгч, урам зоригтой ярилцагч, эрч хүчтэй дэмжигч мөн билээ гэж хэллээ.

“Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт нь холбогдох улс орнуудад бодит үр өгөөж авчрахын зэрэгцээ зам дагуух орны ард иргэдэд ч бодит ашиг, аз жаргал авчирч өгч чадаж байгаа тулд хэвлэл мэдээллийн ажилтнууд "Бүс ба зам” санаачилга, Хятад болон дэлхийн хамтын хөгжлийн аз жаргалтай түүхийг үргэлжлүүлэн өгүүлэх ёстой гэж форумд оролцож буй олон орны сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид үзэж байна. Олон улсын хурцадмал байдал, бүс нутгийн мөргөлдөөн ширүүсэж байгаа байдалд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сэтгүүлчид энх тайван хөгжил, хамтын хөгжил цэцэглэлт, сайн хөршийг дэмжихийн тулд урьд өмнөхөөсөө илүү хамтран ажиллах шаардлагатай байна. Бүх улс орны сэтгүүлчид нэгдэж, харилцан ойлголцлыг ахиулж, солилцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, үл ойлголцол, өрөөсгөл үзлийг багасгах, бодитой, шударга, үнэн зөв сурвалжлах замаар дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжих ёстой гэсэн байна.

Зохиогч: БАЙ ИН,ЖӨҮ СЫЮ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл