solongonews
Анхны сэтгэгдлийг зөв үлдээх 8 зөвлөгөө
2015-12-28 18:21
Шинэхэн танилтай болно гэдэг нэгэн талын сорил юм. Гэхдээ эдгээр дүрмийг сахиснаар та 2-ын бие биедээ хийсэн дүгнэлтүүд эерэг байх болно.
 
 
1. Та гайхалтай инээмсэглэх юм
Хэрэв таны уулзсан хүн сайхан инээмсэглэдэг бол үнэнийг нь хэлээрэй. Энэ бол хамгийн энгийн арга юм. “Инээмсэглэл гэдэг хүний өмсөж болох хамгийн сайхан хувцас юм.”
 
2. Таны хувцаслал надад таалагдаж байна
Энэ бол дараагийн энгийн үг юм. Анх уулзаж байгаа залууд “Чиний цамц чамд гоё зохижээ” гэх мэтээр. Хүмүүс эдгээр үгсийг хэзээ ч мартдаггүй юм.
 
3. Та их эелдэг юм
Хэрэв уулзсан хүн тань үнэхээр нөхөрсөг, сайхан хүн байвал үүнийг заавал хэлэх хэрэгтэй. 
 
4. Таны үсний засалт танд сайхан зохиж байна
Энэ арга бол ялангуяа эмэгтэй хүнд гайхалтай үйлчилдэг. Анхааруулахад атаархсан харцаар биш үнэхээр сайхан байна гэсэн харцаар хэлэхгүй бол тухайн хүн буруугаар ойлгохвий.
 
5. Та их мэдрэмжтэй хувцаслах юм
Ийм үгэнд дургүй эмэгтэй хүн байх гэж үү? Энэ арга нь хамгийн найдвартай, сайн арга юм. 
 
6. Та номонд их хайртай хүн юм,надад үнэхээр таалагдаж байна
Хэрэв та 2 номны тухай яриа өрнүүлсэн бол үүнийг хэрэглээрэй. Аз таарвал яагаад номоо солилцож болохгүй гэж?
 
 7. Таны аялага их гоё юм
Зарим хүмүүс бага зэрэг аялагатай ярих нь бий. Гэхдээ хөдөөний аялагын тухай яриагүй байнаа. Жишээ нь Ш үсгийг өвөрмөцөөр хэлдэг ч хүн бий.
 
8. Би таны тухай гайхалтай зүйл их сонссон
Хэрэв та уулзсан хүнтэй яаж яриагаа эхлүүлэхээ мэдэхгүй бол үүнийг хэрэглэх хэрэгтэй. Заавал гайхалтай ч биш, сайн эерэг гэх мэт үгсийг ашиглаж болно. Хэрэв та түүний тухай огт сонсоогүй бол үүнийг хэлэх хэрэггүй.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл