ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 19-нд Бээжинд айлчилж байгаа Данийн Гадаад хэргийн сайд Ларс Расмуссентэй хэлэлцээ хийв.
Ван И хэлэхдээ: өнгөрсөн 75 жилийн хугацаан дахь Хятад, Данийн харилцаа эрүүл, тогтвортой хөгжсөн хамгийн чухал туршлага бол том жижиг гэсэнгүй дэлхийн бүх улс орнууд эрх тэгш харицлаж, бие биенийхээ язгуур эрх ашгийг хүндэтгэж, анхаарал хандуулсаар ирсэнд явдал юм. Хятад улс Гренландын асуудлаар Данийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хүндэтгэж байна. Хятад улс Данитай хамтаар хоёр талын нээлттэй байлыг баримталж, ногоон хөгжлийг хөшүүрэг болгон ашиглаж, ажил хэрэгч хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгөхөд бэлэн байна гэжээ.
Данийн засгийн газар, парламент нэг Хятадын бодлогыг тууштай баримталж байна.Дани улсад хөрөнгө оруулах Хятадын компаниудад бид нээлттэй байгаа бөгөөд Данийн компаниуд ч Хятадын зах зээл хөрөнгө оруулахыг дэмжих урт хугацааны бодлого барьж байна. Дани улс Европын холбоо, Хятадын харилцааны эрүүл хөгжлийг ахиулахад үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэж Ларс Расмуссен хэлэв.
