solongonews
Чамтайгаа үдэх 100-н жилийн хайр
2015-12-28 18:21
 

Миний хайрын түүх 

Сайн байна уу? Юуны өмнө сайхан дурсамжуудыг минь зүрхэнд минь мөнхлөн үлдээх боломжийг олгосон  Mongoljingoo.mn хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа. Одоо харин чамдаа захидлаа дэлгэн бичие. Хайрт минь дээ 2009 онд чамайгаан анх харсан. Тэр нэгэн сургуулийн урлагийн үзлэгээр чамтайгаа анх таарсан. Тэр л өдрөөс хойш сэтгэл нэг л биш. Анхны харцаар дурлана гэдэг л тэр байх. Хархыг хүсч ойр ойрхон ангийн чинь хаалгаар эргэлдэнэ. Чи минь ч гэсэн намайг харсанг би зүрхээрэй мэдэр ч байсан. Тун удалгүй миний дугаарыг авсан гэж сонссон. Танилцая гэсэн мэссэжийг чинь би сэтгэл догдлон хүлээсэн. Тэгсгэл алдан өөрөө болзоонд урьсан. Зориг гаргаснаа би мэдэж байна. Зүрх сэтгэл минь тэгхийг надаас шаардаж байсан юм. Чамтайгаан болзсон анхны болзоог санаж байна уу?
 
Би тодоос тод санаж байна. 2009 оны 12 сарын 23-ны оройны 19 цагт шүүхийн хажуу талын цэцэрлэгийн өмнө.Төөрч төөрч уулзсан. Тэр өдрийн болзоондоо цагаа ч үл мартан чамтайгаа шөнийн 01цаг хүртэл баахан юм ярисан. Ярисанч гэждээ ганцаараа баахан чалчисан чамдаа ярих боломж олгоогүй ээ. Учир нь чи минь надад дэндүү таалагдсан болохоор дуугүй байвал тоохгүй байх гэж айсандаал , өөртөө татахыг хичээсэн.Тэр болзооноос хойш нэг л мэдэхэд бүхэл бүтэн 6-н жилийг ардаа үджээ. Хайрт минь чамдаан би хэзээ бэлэг авч өгсөнөө бүр мартаж орхиж.
 
Хамгийн анхны бэлэгийг тодоос тод санаж байна. Жаахан охин ээжээсээ мөнгөн эдлэл аван,  шууд л дархан дээр очоод бөгж хийлгэсэн. Ичих ч үгүй чамдаан шууд л бэлэглэж байсан мөчөө санаж байна. Одоо бодохнээ их инээдтэй бөгж гэхдээ чи минь одоог болтол хадгалдагт баярлалаа. Чиний минь надад 20 төгрөгөөр хийж өгсөн 247 ширхэг бунданг би одоо хүртэл хадгалдаг сэтгэл шингэж уйгагүй хийсэн нь харагдсаан хайраа.
 
Бас чиний минь модон дээр 247 гэж зурж будаж хийсэн зураг их сайхан болсон . Чиний надад гэсэн бүхэнд сэтгэл чинь бүрэн шингэсэн байсанг би мэднэ. Хайрт минь санаж байна уу? Би чамтайгаа үерхээд 6-н сар болоод хамгийн анхны захиагаа бичиж байсан. Харин одоо 6-н жил болоод хоёр дахь захиагаа бичиж сууна. Яг энэ мөчид чамайгаан хайраа биш харин Миний хань аа гэж чангаас чанга дуудмаар байна, уйлмаар ч байна.
 
Хурмын бөгөж гарт минь байхгүй ч , хэвлийд үр чинь томорсоор л байна. Миний хань тун удахгүй нарлаг сайхан зун аав болох нь харин би гэдэг хүн ээж болох нь сэтгэл догдлон хүлээж байна. Энэ сайхан гэгээн хайрын баяраар 2-уулаа биш 3-уулаа болсон гэдгээ мэднэ.Хурмын бөгж өгөөгүй гэж чамдаан би гомдоогүй ээ бусдад би атаархаагүй. Чиний минь удаан хүлээсэн үр чинь хэвлийд байгааг мэдээд харин бусдад гайхуулахыг хүссэн.Магадгүй жаргал гэдэг нь энэ байх. Бусдын адил хурмын ордонд ороогүй ч “Бүлээн зүрхэнд минь хэдийнээ Миний хань болсоон чи минь”. Дутуу , дулимаг явсан удаа чи бид хоёрт байсан ч хайраараа нөхөн ,  хамтдаа даван туулсаар нэг л мэдхэд 6-н жилийг ардаа орхиж. Би өөртөө амлалт өгсөн удаа надад бий  “Салахгүй хамтдаал байна” “Хаяхгүй хайрланаа гэж” 1-р курст хамтдаал байсан , Төгсөх курст хамтдаал байсан , Одоо ч хамтдаал байна , Хойшдоо ч хамт байна.
 
Энэ миний өөртөө амласан амлалт би Амлалтаа биелүүлсэн. Чамтайгаа хамт 100-н жилийг үдэх Хамгийн анх чамтайгаа 6-н сар үерхчээд анхны захиагаа бичихдээ бүхэл бүтэн 6-н сар хамтдаа байсан чамдаа баярлалаа. 6-н сар байтугай “Зуун жил чамтайгаа”хамт байна гэж амлаж байсан санаж байна уу? Би энэхүү захиагаа ганцаараан биш 2-уулаан бичиж сууна хэвлий дахь үртээгээн хамт. Чамтайгаа учирсан мөчөөс би хайр гэдгийг мэдэрсэн. Басхүү амталсан. Хайр халамжаар дутаагаагүй чамдаан баярлалаа. Хайр гэдэг зүйлийг мэдрэх бүрийд би шүлэг чин болсон . Өдөр бүр чамдаан зориулж шүлэг бичдэг болсон. Энэ магадгүй намайг өөртөөн дурлуулсан чиний минь зүрх дэндүү их сорозтой мэт. 
 
Далаан давалгааг гатлах хэцүү байдгийн адил 
Далд сэтгэлдээн чамайг мартана гэвэл 
Дааж дийлэхгүй зовлон болох биз  хайрт минь        
 
Ийнхүү би хоёр дахь захиандаа Чамтайгаа би 100-н жил байх амлалтаа дахин амлаж байна, Харин чамдаан дурлахгүй байхын аргагүй 100-н шалтгааныг бас мөнхөлхийг хүснэ. Хэлж амжаагүй бүхнээ хүргэхийг хүснэ. Басхүү аав , ээж болсноо мэдэгдмээр байна. Тиймээ энэ бол чиний минь бүтээсэн бидний гэр бүл. Чи бид хоёрт минь ирсэн хамгийн том бэлэг бол бидний хэвлий дахь үр минь юм шүү. Чамдаан энэ бүгдийг хэлэхийг тэсэн ядан хүлээнэ. Энэ захиа чиний минь зүрхэнд үүрд үлдэнэ гэдэгт би итгэлтэй байна.Бидний амьдралыг улам бүр амттай болгох гэрэлт үр минь хорвоод мэндэлхийг тэсэн ядан хүлээе. Тиймээ энэ бол чиний минь бүтээсэн бидний хайр бидний гэр бүл.
Чамдаан би дурлахгүй байхын аргагүй ээ
Чанга тэврэн үнсэхгүй байхын аргагүй ээ
Хөөрхөн царайг чинь харахгүй байхын аргагүй ээ 
Хөгжилтэй инээхийг нь сонсохгүй байхын аргагүй ээ
Халуухан цээжийг чинь тэврэхгүй байхын аргагүй ээ
Хайрт чамайгаан хайрлахгүй байхын аргагүй ээ
Дуу хоолой чинь чихэнд эгшиглэж
Дурлахгүй байхын аргагүйгээр өөртөөн татна
Чиний гэсэн бүхэн надад таалагдсан
Чамтай анх учирсан учиралдаан би баярлалаа
Чиний минь халамж намайг өөр хүн болгосон 
Чи минь л надад хайр гэдэгийг мэдрүүлсэн
Чамдаан би дурлахгүй байхын аргагүй ээ
Анхны гэсэн бүхэн минь чамтай хамт байсан
Ард минь үлдсэн амьдралдаа ч чамтайгаан хамт Амлъя
Би чамдаан хайртай минь үнэн
Би чамдаан дурласан минь ч үнээн
 Миний хань аа Миний хоёр дахь амлалт. Чи бид хоёр хайраар холбогдсон. Хоёулаа хорвоог орхин явсан ч “Чи минь удмаан мөнхөлсөн”
Ганцхан дохиох хүний орчилонд 
Галзууртлаа дурлаад нэг үзээрэй 
Үнэн ч байж үүрд хамт өтлөөд нэг үзээрэй Залуусаа........
Хайрт хань С.Отгонцэрэндээ зориулав. Сэтгэл зүрхнийхээ гүнээс Би чамдаан хайртай Чамдаа удахгүй болох гэгээн Валентиний баярын мэндийг хүргэе. Гүнээ хүндэгтгэсэн : Б.Болортуяа
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл