Энгийн шуулт
Энэ засалт нь онцгой тохиолдолд тохиромжтой үсний засалт юм. Эмэгтэйлэг харагдуулдаг, маш хялбар, энгийн засалт болно.

Бүх үсээ 5 хэсэг хувааж тус бүрийг нь 3 аар дарж сүлжинэ.


Голын 3н сүлжсэн үсээ хооронд нь даруулгаар тогтооно.


Та өөрийн хүссэнээр үсээ даруулж тогтоогоод үлдсэн хоёр сүлжсэн үсээ дээр дээрээс нь цэвэрхэн даруулан тогтооно.


Төгс харагдуулах гэж хичээсний хэрэггүй. Учир нь энэ засалт маань өөрийн үсээ өөрөө сүлжиж янзалсан мэт энгийн засалт болох ёстой.

Зуны буюу цэцгэн хэлхээ


Зуны цагт хамгийн тохиромжтой үс засалт. Толгойн дээд хссгийнхээ үсийг 2 талруугаа хувааж сүлжээд төгсгөлүүдийг нь хооронд нь резинээр боож өгнө.



Ард талд үлдсэн үсээрээ боосон холбоосоо далдлан дээш нь шуух маягаар даруулгаар тогтоогоорой.



Хайхрамжгүй маягийн засалт
Урт үстэнгүүд үсэндээ гогцоо гарган хамаагүй боосон харагддаг. Энэ нь заримдаа эвтэйхэн сайхан харагдах үе бий. Харин богино үстэй охид бүсгүйчүүд төдийлэн үсээ шууж чаддаггүй. Энгийн бүхэнд дуртай таньд энэ засалтыг санал болгож байна.

Орой хэсгийн үснээсээ таслан авч хоёр хуваан мушгина.


Мушгисан үсээ үзүүрээс нь жаахан үсээр шахаж, шуугаад тогтооно.


Дараа нь эхнийхтэй адил дарааллаар үлдсэн үсээ мушгиж тогтоосоор дуусгана.

Энэ засалт нь хормын дотор таны богино үсийг урт мэт мөн эмэгтэйлэг харагдуулах болгоно.

Том сүлжээс

Та үсээ голоор нь хагалалгүй бага зэрэг хажуу талруугаа хагалан хоёр тийш нь загасаар сүлжээрэй.



Сүлжсэн үсээ найдвартай болгож резинэн боолтоор бооно.


Сүлжээсэнд ороогүй ард үлдсэн үсээ мөн шууж бооно.


Сүлжсэн 2 багц үсээ зөрүүлэн шүлжээгүй шуусан үсээ нуун, үзүүрүүдийг нэгийг нөгөөгөөр нь даруулан даруулгаар тогтооно. Ингээд Франц маягийн гоёлын засалт бэлэн боллоо.

Ажил хэрэгч засалт
Энэ үс засалт нь 2 минутанд бэлэн болох ба таньд олон тооны төмөр даруулгууд байх хэрэгтэй. Богино үсэн дээр ч байж болох шалгарсан шуултын засалт тул хамгийн гол нь орой хэсгийнхээ үсийг зөв хуваарилаарай.


Оройн үсээ л зөв сонгоод хавччихвал үлдсэн үсээ та дураараа сонгож болно. Сонгож тасалсан үсээ мушгиж тогтоох, мушгиж тогтоох дарааллаар үргэлжлүүлсээр дуусгана. Ингээд үсээ өөрөө янзлаж сурах үйлсэд тань амжилт хүсье.


