Хатуу үнэн эсвэл худал үгс.
2015-12-28 18:21
Бид бүхэн сайн муу янз янз байдлаар л худал хэлдэг. Тэр ч бүү хэл цаг үргэлж худал хэлэх үе ч гардаг шүү дээ

Хүн өдөрт багадаа гэхэд л 5 удаа худлаа ярьдаг гэсэн баталгаа гаржээ. Худлаа ярих гэдэг дээр жижигхэн зүйлс хүртэл хамаарагдана.
Жишээ нь: “Одоохон харьлаа, Удахгүй очлоо” гэсэн мөртлөө маш уддаг. Бяцхаан зүйлс хүртэл худлаа ярилтанд хамаарагдана.
Бид эхлээд ягаад худлаа ярьдагаа мэдэх шаардлагатай. Өөрийгөө эсвэл бусдыг асуудалд хутгахгүйн тулд, амьдралд тохиох асуудлуудтай тулахыг хүсэхгүй байгаа тэр айдсуудаасаа болж бид үргэлж худлаа ярьдаг байна. Худлаа ярина гэдэг нь нэг төрлийн арчаагүй зан юм.
Жижигхэн зүйл дээр ч байсан гэсэн худлаа ярьвал тэр нь чиний амьдралыг чинь орвонгоор нь эргүүлж болно.
Эндээс та худал үгс илүү өвтгөдөг гэдгийг харж болно, “Худлааг сонсож зовсоноос үнэнг мэдэж зовсон нь дээр” гэдэг үг ч хүртэл байдаг.
“Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ” гэх мэт зүйр цэцэн үгс бий. Үнэн үг үргэлж хатуу байдаг, гэхдээ худал үг илүү хэцүү.
Учир нь дараа нь үнэнийг мэдэх юм бол бүр илүү зовно, тэр хүний танд итгэх итгэл нь мөхөх болно.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
