Бие даасан эмэгтэй байх 7 зарчим
2015-12-28 18:21
Одоогийн байдлаар бүх эмэгтэйчүүд маань бие даасан, амжилттай явж буй бүсгүй болохыг хүсдэг болж. Хараат бус байдал нь эрх чөлөөтэй, өөрийгөө хөгжүүлсэн мөн аз жаргалтай эмэгтэй болгоход хүргэх нэгэн шат билээ.
Энэ өндөрлөгт хүрэх тийм ч хэцүү биш ч, хичээл зүтгэл шаардлагатай байдаг. Өөрийн амьдралаа хэний ч туслалцаагүйгээр өөрөө удирдах нь гайхалтай биш гэж үү?
1. Эерэг орчинг бий болго
Сөрөг энергитэй хүмүүстэй хамт байхад миний бүхэл өдөржин зарцуулж болох байсан энергийг маань сороод авах шиг л болдог. Хэрэв та өөрөө эерэг хүн байсан ч бусдад сөрөг гутранги үгс гэх мэт өгөөд байвал хэнд ч ашиггүй. Та хэн нэгэнтэй уулзахдаа хөгжилтэй, сайхан энергээр угтаж байгаарай гэж зөвлөе. Тэгэхлээр танд сөрөг бодол, уйтгар авчирдаг хүнээс хол байх нь хамаагүй дээр.
2. Бусдын бодол танд саад болохгүй
Хүн бүхэнд өөрийн үзэл бодолдоо үнэнч үлдэж, миний зөв гэдгийг батлах тийм мөч ирдэг. Та амьдралынхаа юунаас илүү аз жаргал мэдэрдэг гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Таны замд хэн ч хөндлөсөх учиргүй бөгөөд, бусад хүний хэлэх танд тийм ч сонин биш. Амжилтын төлөө зүтгэх хэрэгтэй, бүсгүй минь, та чадна.
3. Өөртөө итгэх итгэлийг бий болгох
Мэдээж, өөртөө итгэх итгэл нь бидний амжилтын ихээхэн хувьд нэмэр оруулж, бидний эргэн тойронд байгаа хүмүүстэй харилцахад маш чухал. Өөртөө итгэлгүй байхад та маш их асуудалтай тулгарах болно. Ердөө тайвширч, өөртөө итгэх итгэлтэйгээ хамт мөрөөдөл рүүгээ алх. Та эцсийн дүнг харахад алмайрах болно.
4. Бие дааж шийдвэр гаргах
Бие дааж шийдвэр гаргах нь тийм ч хялбар зүйл биш. Зарим үед танд бодох хугацаа маш их хэрэгтэй байх бөгөөд, эцсийн шийдвэрийг ганцаараа гаргана гэдэг хэцүү санагдана. Энэ тохиолдолт та ойр дотны хүмүүсдээ хандах ёстой. Гэвч эцсийн шийдвэрийг та өөрийн өнцгөөс болон холыг харж гаргасан байх нь хамгийн чухал.
5. Өөрийгөө сайн мэдэрч чаддаг байх
Дараагийн танд өгөх зөвлөгөө бол та өөрийн авъяас чадвар, мөрөөдлөө олох явдал юм. Үүний дараа та авъяас чадвараа хөгжүүлэхийн тулд бүхнийг хийх ёстой. Өөрийгөө хэн гэдгийг мэдэх амьдралын хамгийн гайхалтай хэсэг нь. Энэ бол таныг амжилтанд дагуулах том хүчин зүйлсийн нэг учир анхаарлаа сайн төвлөрүүлэхийг хүсэж байна.
6. Өөрийгөө хүсэж буй стандартдаа хүргэх
Хэрэв та хүнийг бүтээдэг байсан бол, та нэг ч хүнийг давхардуулахгүйгээр бүтээх ёстой. Мөн тэдгээр хүмүүс бүгд өөрийн гэсэн зан чанар, цор ганц төрх агуулах ёстой. Үүнтэй адил та бол цор ганц бөгөөд, танд буй чадвар хичнээн хүчтэй болохыг сайн ойлгох хэрэгтэй. Дүрмээр бол бид байнга хэн нэгэнтэй өөрсдийгөө харьцуулж, тэдгээр нь биднээс илүү сайн юм байна гэж бодож байдаг. Энэ бол бие даасан эмэгтэй болох замыг хааж байдаг том саадын нэг юм.
7. Санхүүгийн хариуцлагатай байх
Бидний амьдралд санхүүгээр эцэг эхээс хараат амьдрах үе байдаг. Энэ үе хамгийн жаргалтай үе бөгөөд, хүссэн үедээ мөнгө авч болдог байсан. Гэвч хүүхэд нас одоо өнгөрч бие даасан бүсгүй рүү бид тэмүүлж байна. Бид мөнгө үрэхдээ хянамгай болж, хадгаламжиндаа мөнгө хадгалдаг болсон. Тийм ээ, энэ бол санхүүгийн хяналт. Шинэ хувцас, цүнх, шил, машин, хүнс, байрны мөнгө гээд хөдлөх болгонд минь мөнгө үрэгдэж байна. Ийм учраас бид мөнгө үрэх ухааны сурах ёстой.
Гоо сайханы талаархи зөвлөгөө болон санал асуулагыг доорхи хэсгээс орж үзээрэй
энд дарж бидэнтэй нэгдэнэ үү
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

