ТОП 8 Тустай өглөөний хоол
2015-12-28 18:21
Өглөөний хоол бол тэр өдрийн хамгийн чухал хэсэг мөн. Таны организм ямар өглөөний хоол идэхэд танд “Баярлалаа”гэж хэлэх вэ?
1. Үхрийн нүдтэй овъёос
Үүнийг бэлдэхдээ овъёосон дээр хүйтэн үхрийн нүд, гүзээлзгэнэ гээд дуртай жимсээ нэмээд мөн бага зэрэг зөгийн бал нэмэхэд тохиромжтой. Энэ бүтээгдэхүүн нь маш их хэмжээний тэжээллэг бодис агуулдаг.

2. Мюсли
Мюсли дээр сүү эсвэл йогурт нэмээд таны шилдэг өглөөний хоол бэлэн!

3. Ногоотой омлет
Энэ хоол нь өглөөд ихээр иддэг хүмүүст тохиромжтой. Зөвхөн цатгахаас гадна өндөг нь уураг болон витамин Е-гээр баялаг юм шүү.

4. Шинэ жимс+овъёос+йогурт
Хутгагчийн тусламжтайгаар бүгдийг миксердээд идээрэй.

5. Жимсний салат
Бага зэрэг алим, апельсин, лийр, гадил, усан үзмийг хэрчинэ. Дараа нь жимснүүдийг нимбэгний жүүстэй эсвэл жимстэй йогурттай хольж идээрэй.

6. Тэжээллэг бутерброд
Хар талх+салатны навч+тахиан мах+бяслаг. Хиам болон гахайн мах, цагаан талх идэхгүй шүү.

7. Тараг болон жимс
Чихэргүй тараг дээр дуртай жимсээ нэмээд идээрэй. Яалангуяа алим, гадил.

8. Сүүтэй каш+сагаган будаа
Сагаган будаа нь дэглэм барьж буй хүмүүст сайн тохирдог. Үүнээс гадна таны организмыг микроэлементээр тэтгэнэ.

Таныг үүнээс хойш өглөөний хоолондоо анхаараасай гэж хүсэж байна. Өглөөний хоолоо зөв сонгодог хүмүүс ихэнхидээ эрүүл чийрэг байдаг юм шүү.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
