solongonews
+Бонус илүүдэл калориос татгалзая!
2015-12-28 18:21
Зун цаг хаянд иржээ. Гэтэл эмэгтэйчүүдийн ихэнх нь хурдан хугацаанд турахыг хүсдэг. Гэвч жингээ хаяхад хоололт чухам бөгөөд үүн дээр анхаарал тавихгүй бол турахгүй!
 
 
 
1. Жижиг аяга/таваг хэрэглэх
Нэгдүгээрт та иддэг хоолны хэмжээгээ хянах хэрэгтэй. Хамгийн туслаж чаддаг арга бол иддэг аяга тавгаа жижигрүүлэх.  Жижиг тавгаа дүүртэл хоол хийгээд идвэл таны хоол идэх дуршил буурч “Цадна” гэсэн дохиог илгээдэг. Мөн хоол идмээр санагдсан үедээ аяга ус ууж хэвшээрэй.
2. Ус уух
Өдрийн турш та ундаа, кофе гэх мэт амттай шингэн уудаг байх. Гэвч ус бол хамгийн зөв сонголт юм. 
3. Шинэ ногооны салат байнга идэж байх
Шинэ ногооны салат биед хамгийн тустай салатанд тооцогддог бөгөөд идэхэд ч амтай. Бэлтгэхэд маш амархан учир залхууралгүй жингээ хаяхын төлөө хичээгээрэй. Ногоон өнгийн ногоо нь тураах зориулттай байдаг. 
4. Хар шоколад
Та чихэрлэг зүйлд дуртай нэгэн бол чихэр, дессертгүйгээр хэцүү байх болно. Харин хар шоколад бол хамгийн тохиромжтой амттан юм. Цэвэр хар шоколад идэж байвал дархлаа сайжирч гэдэс цэвэрлэдэг. 
5. Самарнаас татгалзах хэрэгтэй
Самар хүний биед маш сайн гэж ярьдаг ч өндөр хэмжээний калори агуулдаг. Самар нэг л идэж эхлэсэн бол зогсохоо мэддэггүй нь хачирхалтай. Турахыг хүсэж байгаа бол самарнаас хол явах хэрэгтэй болох нь.
6. Ууттай нь барьж байгаа идэхээ зогсоо
Хүмүүсийн хамгийн хийх дуртай зүйл бол зурагтныхаа өмнө тухлаж байгаа ууттай чипс, чихэр, поп корн иддэг. Таны зурагт узэх байхад таны бүх анхаарал зурагтанд төвлөрч хэр их идэж байгаагаа та анзаардаггүй. Хэр идэж байгаа хэмжээгээ хянахын тулд тавган дээр тавьж байгаад идвэл ямар их идснээ анхаарах болно. 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл