Арван нэгэн долоо хоногтойд таны хүүхэд:
2015-12-28 18:21
Хүүхдийн тань бүх эрхтэн, биеийн бүтэц бараг гүйцжээ. Одоо түүний бэлэг эрхтэн илүү сайн хөгжиж, хүйсийг нь ялгах боломж бүрдэнэ. Түүний толгой арай жижгэрч биеийнхээ хоёрны нэгтэй тэнцэх хэмжээнд очно. Одоо түүний бие 50 орчим мм өндөртэй болсон байгаа.
Одоо таны хүүхэд амьсгалж, усан дотроо чиглэлээ өөрчлөн яг л нисэгч шиг хөдөлж байгаа.
Харин таны бие дотор, гадаргүй өөрчлөгдөж байна. Бүсэлхийн тойрог улам нэмэгдэхийн хэрээр умай ч томорч байна. дараагийн арван долоо хоногийн турш таны хүүхэд маш эрчимтэй өсч томорно. Тиймээс та илүү их хэмжээний цэвэр ус ууж цусны эргэлтээ дэмжих хэрэгтэй. Таны биед мэдэгдэх өөрчлөлтийн нэг нь та гэнэт гэнэт ихээр цангаж мэдэх юм.

Энэ нь таны бие танаас ус нэхэж, цусны эргэлтээ идэвхжүүлж, тээж буй ургийг илүү тавтай, таатай нөхцөлд байлгахын тулд чармайж буй хөдөлмөр нь юм. Тиймээс та цэвэршүүлсэн болон буцалгасан ус, сүү ууж заншаарай.
Одоо танд хамгийн шим тэжээллэг хүнс маш чухал. Танд илүү их хэмжээний кальци хэрэгтэй учраас кальциар баялаг эрүүл хүнс хэрэглээрэй.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
