Ээж болсон анхны нандин дурсамж
2015-12-28 18:21
Ямар ч эх хүн эцсийн амьсгалаа тасартал үрийнхээ төлөө бүхнээ өгдөг, өөрийгөө ч золиосолж чадах тийм л их хязгаар нь үгүй хайрын оргилууд билээ. Тэгвэл энэ л гайхамшигт цол хэргэмийг тэргүүндээ залж яваа, “Ээж” хэмээх эрхэм алдрыг энгэртээ гэрэлтүүлсэн эхчүүдийн маань үрээ харсан анхны нандин дурсамжууд юу өгүүлэх бол.
Алтан хэвлийдээ үрээ тээж, аминаасаа амь тастан байж энэ орчлонд төрүүлээд, ангир цагаан уургаа шимүүлэн өсгөнө гэдэг нэгэн насны гайхамшиг билээ. Үрийнхээ анхны дууг сонсоод нулимс мэлтэлзүүлээгүй эх хүн гэж үгүй. Бяцхан үрийнхээ “Ээж ээ” гэж дуудах тэр агшныг сонсох гэж хэчнээн ч шөнө нойроо хугасласнаа эхчүүд тоолж барамгүй. Гэлээ гээд алаг үрээсээ ач нэхдэггүй, хариу хараагүй хайрын өчил нь энэ юм. Ямар ч эх хүн эцсийн амьсгалаа тасартал үрийнхээ төлөө бүхнээ өгдөг, өөрийгөө ч золиосолж чадах тийм л их хязгаар нь үгүй хайрын оргилууд билээ.
Тэгвэл энэ л гайхамшигт цол хэргэмийг тэргүүндээ залж яваа, “Ээж” хэмээх эрхэм алдрыг энгэртээ гэрэлтүүлсэн эхчүүдийн маань үрээ харсан анхны нандин дурсамжууд юу өгүүлэх бол.
Миний хувьд анх хүүгээ төрүүлчихээд үнэндээ итгээгүй. Энэ үнэн гэж үү гэж өөрөөсөө асуусаар байснаа санадаг юм. Хүүгээ энгэртээ тэврэхдээ энэ орчлонд ийм гайхамшиг үнэхээр байдаг юм байна гэдэгт сая л нэг итгэсэн. Хамгийн инээдтэй нь хань бид хоёр анхандаа хүүгээ “Миний дүү” гэж дуудчих гээд нэг л хэл эвлэж өгөхгүй байсан сан. Хүүгээ уйлахад нь дагаж уйлж байснаа ч мартдаггүй. Юу нь хаанаа өвдчихсөн юм бол гэж бодоод хүүгээ өрөвдөөд л уйлаад байдаг байснаа мартдаггүй. Үнэн хэрэгтээ мань хүний маань ходоод хонхолзоод л тэгдэг байсан байгаа юм.
За тэгээд хүүгийнхээ анхны вакциныг хийлгэх гэж бөөн юм болсон доо. Вакцин нь халууруулдаг гэдгийг мэдээгүй болохоор хүүгээ халуурахад нь хачин их айсандаа түргэн хүртэл дуудсан гээч. Одоо бодохоор инээдтэй ч юм шиг.
Бас хүүгээ гулгихад нь бөөн айдас. Дахиад л түргэн дуудаж бөөн юм болж байлаа. Одоо бодоход үнэхээр хөөрхөн юм даа.
“Монголжингоо”-гийн ээжүүд маань ээж болсон анхны нандин, сонирхолтой, гайхамшигтай дурсамжуудаасаа хуваалцаарай.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
