Сайн байцгаана уу? “Монголжингоо”-г шимтэн уншигч бүсгүйчүүд минь. Та нартайгаа үүзэж туулсан, ухаарч таньсан амьдралынхаа үүх түүхээс хуваалцах гэсэн юм. Хамгийн дотны найзтайгаа хуучилбал хэдэн өөдрөөр хичнээн их нулимс дуслуулан ярихыг би мэдэхгүй. Учир нь би ингэж ярьж сэтгэлээ онгойлгож огтхон ч үзээгүй билээ, надад тийм дотны найз, цаг зав байсангүй ээ. Хүүн зүрхнийхээ гүндэх зовлонг хэн хүнтэй хуваалцаж байж л тайвширдаг байх. Тэгээд л та нарынхаа өөмнөө гунигт амьдралынхаа нэгээхэн хэсгийг дэлгэж байгаа минь энэ. Намайг Б. С гэдэг. Энэ жил 35 нас хүрнэ.
Уг нь өөдий насны эмэгтэй үүр хүүхэд хань ижлээ халамжлаад сайхан амьдарч баймаар. Гэтэл би гэдэг хү амьдралдаа хоёр ч удаа алдаад аавын хайр халамжаар дутсан гурван хүүхдээ чадах ядахаараа чирэн амьдарч байна даа. Анхны нөхөртэйгээ хайр сэтгэлээр суугаагүй минь алдаа байсан юм. Би СУИС-д уран зургийн ангид сурч байлаа. Тэр үүед нүдэнд дулаахан хөвгүүнтэй үерхэж байсан юм. Яагаад ч юм би түүндээ хаягдчихсан. Тэгээд л хор шарандаа том хүүгийнхээ аавтай дэр нэгтэгчихсэн хэрэг. Хайргүй л бол хайргүй, яваандаа халамжаар дутаж улаан нялзрай үүрээ тэврээд үлдсэн юм. Залуухан байсан болоод ч тэр үү ганцаараа хүүхэд өөсгөх амаргүй санагдаж билээ. Хүүгээ аавтай болгохын хүслэнд автаж, яарч гаргасан шийдвэр маань намайг ямар их хүчирхийлэл, харанхуй ангал руу чирэхийг төсөөлөөөө ч үүгүй. Хоёр дахь амьдрал зохиосон жилээсээ л би зодуурын амт амсаж эхэллээ.
Тэр бүгдийг нууна. Ах дүүүү нарынхаа нүдэнд юу ч болоогүй мэт биеэ авч явна. Нөхрийнхөө муу муухай зан чанарыг үргэлж халхлан далдалдаг байлаа. Нөхөр минь намайг үүргэлж зодож дарамталдагын дээр хүний урманд алга тэнийлгэдэггүй байсан юм даа. Цалин нь буусан ч өөөртөөөл зориулна. Харин ч надаас үргэлж мөнгөөавдаг байж билээ. Залхаж цөхрөөд салах гэтэл гурав дахь үр минь, амьдрал тэмтрэн эжийдээ ирлээ. Ахиад л тэвчлээ. Эцэстээ хүний тэсвэр тэвчээр алдардаг л юм байна. Хэд хэдэн удаа ухаан баларттлаа зодууллаа. Олны нүдэн дээр гудамжинд, орцонд, хүүхдүүдийнхээ нүдэн дээр, цэцэрлэг сургуулийн орчинд хэдхэн жилийн хугацаанд ил цагаан зодуурыг энд тэндгүй үзлээ дээ.
Хамгийн сүүлд шинэ жилээр хэвтэрт ортлоо зодуулсны улмаас хар дарсан зүүд мэт амьдралдаа цэг тавьсан юм даа. Бүсгүйчүүддээ хэлэхэд гэр бүлийн хүчирхийлэл далд даамжирсаар, гарах гарцгүй хар нүхэнд унагадаг юм байна. Би цагдаа шүүхийн тусламжтайгаар гэр бүлээ цуцлуулсан даа. Бага охиноо цэцэрлэгээс авах гэж явах замдаа цав цагаан цамцаа улаан болтол нь цусанд будагдаж, замын хашлагын боржурт хэд хэдэн хавиргаа хугалуулж, дээр нь үүснээснээ зулгаалган дөрвөн давхар хүртэл чирүүлсэн тэр харгислалыг би насан туршдаа мартахгүй.
Энэ их харгислалыг би хэрцгийгээр биш харин ч сайн сайхан, өөөөдрөг аз жаргалтай амьдарч хүүхдүүдийнхээ ааваас хариугаа авах л болно. Одоо би гурван сайхан хүүхэдтэй. Дуртай ажлаа хийгээд тэднийгээ юугаар ч дутаахгүй авч явж чадаж байна. Тэртээ тэргүй би хань ижлээсээ харгислалаар өөр юу ч хүртэж байгаагүй. Тиймээс бүсгүйчүүдээ хэцүүүбайгаа бол, хүчирхийлэлд автдаг бол шийдвэрээ зоригтой гарга. Эрх чөлөөтэй, дур зоргоороо байхын сайхныг мэдрээрэй.
