solongonews
Шантрах зүйл байна уу?
2015-12-28 18:21
Би их амьдрал үзсэн нас тогтсон эмэгтэй биш л дээ, гэхдээ би амьдралын амтыг дөнгөж мэдэрч, амьдралын хар бараан бас сайн сайхан гэгээлэг гээд олон зүйлсийг ялгаж салгахаас суралцаж байгаа залуухан бүсгүй.
 
Би их амьдрал үзсэн нас тогтсон эмэгтэй биш л дээ, гэхдээ би амьдралын амтыг дөнгөж мэдэрч, амьдралын хар бараан бас сайн сайхан гэгээлэг гээд олон зүйлсийг ялгаж салгахаас суралцаж байгаа залуухан бүсгүй. Хааяа энэ амьдралд шантрах зүйл их бий, гэхдээ шантрах болгондоо зүгээр л хийж бүтээж байгаа зүйлээ хаяаад явах биш харин ч дахин босож өвдөгөө гөвөөд бүр илүүг бүтээхийн тулд дахин оролдох хэрэгтэй гэдгийг би мэддэг болсон.
Өмнө нь шантрах бүртээ бүгдийг орхидог байсан, энэ зан маань намайг энэ амьдарсан богинохон ч гэлээ урт хугацаанд дурсах цол, өргөмжилөл эсвэл бусдаас ялгарах ямар нэгэн онцгой содон зүйлгүй байхад хүргэсэн байх. Ингэж бодохоор  хааяа бас л шантармаар юм шиг ч гэсэн амьдрал гэдэг энэ сайхан зүйл дөнгөж л эхэлж байгаа гэж бодохоор урам авах шиг.
 
Бид  урам зориг  хүчээ авдаг тийм  зүйлтэй байх ёстой юм шиг санагддаг, зарим хүмүүс  үр хүүхдээсээ, хөгжимөөс, дэлгүүр хэсэхээс гээд л зарим нь бүр хоолноос эрч хүчээ авдаг. Харин би найзууд гэдэг хүмүүсээс эрч хүчээ нөхөж авдаг. Тэдэнтэй хамаг асуудал бухимдалуудаа ярилцчихаар үнэхээр сэтгэл онгойгоод сайхан болчихдог. Яг бүрэн дүүрэн тусалчихаж чадахгүй ч гэсэн сэтгэлээрээ зөвлөгөө өгчихдөг, тэр нь тэгээд ихэнхи үед тус болж асуудлыг шийддэг. Хүн болгонд ийм л хүчээ нөхөх зүйл хэрэгтэй юм шиг, ямар шантархаар асуудал гарсан ч хэзээ ч түүндээ бууж өгөөрэй, бүгдийг шийдэх арга зам бий. Гэхдээ сайн талаас нь, эвээр шийднэ шүү, юмыг хүчээр шийдэх гэж оролдоно гэдэг их муухай зүйл шүү. 
 
Эмэгтэй хүн гэдэг их уйдамтгай амьтан юм шиг байгаа юм, би ч ингэж дүгнээгүй юм, жишээ нь эмэгтэй хүмүүсийг нүдэн дээр нь ил, байнга харагдахаар шивээс хийлгэхийг нэг их зөвөлдөггүй юм билээ, учир нь тэд харсаар байгаад уйдчихдаг, тэгээд нэг бол даруулаад өөр шивээс хийлгэнэ эсвэл арилгуулна гээд бөөн мөнгө цаас цагны гарз болж хоцордог. 
 
Зарим хүмүүс шантралт уйдалт хоёроо холиод андуураад байдаг юм шиг байгаа юм, өөрийгөө шантраад байна, би их шантрамтгай хүн юм гээд л өөртөө уурлаад бухимдаад яваад байдаг яг үнэндээ уйдсан ч байж болох юм. Харин та юмнаас хурдан уйдаж байгаа бол өөрийгөө бүрэн дүүрэн ойлгоогүй бас олоогүй байна гэсэн үг, хүн өөрийн дурласан , хүссэн, нууцхан мөрөөдсөн, өөрт зориулагдсан зүйлээсээ хэзээ ч уйддаггүй юмшүү. Тйим болохоор өөрийгөө олж авахын тулд олон зүйлийг туршиж үзэх нь зүйтэй.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл