Синьхуа агентлагийн мэдээ: Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний хурлын үр дүнг хэрэгжүүлэхийг зохицуулах хурал энэ сарын 25-нд Бээжин хотноо нээгдсэн юм. Хуралд Хятад улсын дарга Ши Жиньпин баярын цахилгаан илгээж халуун баяр хүргэлээ.
Ши Жиньпин дарга:
- Өнгөрсөн оны 09-р сард Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний хурал амжилттай өндөрлөж, Хятад, Африкийн түүхийн шинэ хуудсыг бичиглэсэн билээ. Хятад, Африкийн удирдагчид санал нэгтэйгээр "Бүс ба зам", Африкийн холбооны "2063 оны хөтөлбөр", Африкийн орнуудын хөгжлийн стратегийг нягт холбож, хамтдаа хариуцлага хүлээсэн, ашиг хүртсэн, аз жаргалаа хуваалцан, соёл иргэншил хамтдаа хөгжсөн, аюулгүй байдлаа хамтдаа цогцлоосон Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогц байгуулж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны “8 том үйл хэрэг”-ийг хамтран хэрэгжүүлж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахын төлөө хичээн ажиллахаар болсон. Хятад, Африк хүчээ нэгтгэн, дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн хэрэгжилтийг идэвхтэй дэмжсэнээр үр дүн гаргаж, хоёр улсын ард түмэнд бодит үр өгөөжөө өгсөнд баяртай байна гэж хэллээ.
Тэрээр: - Хятад, Африк хамтран ажиллаж, хамтдаа хөгжин, Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг идэвхтэй хэрэгжүүлж, "Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулан, Хятад, Африкийн 2 тэрбум 600 сая хүн ардад үр өгөөжөө өгч, Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогц байгуулахын тулд хичээн зүтгэх ёстой гэж хэлсэн байна.
