solongonews
Дарга Ши Жиньпин Азербайжаны Ерөнхийлөгч Алиевтай утсаар ярив
2021-06-03 09:59
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 06 дугаар сарын 02-ны орой Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевтай утсаар ярьсан байна.

Ши Жиньпин дарга:

- “Ковид-19” дэлхийг нөмрөн дэгдсэн өнгөрсөн жилээс хойш Хятад, Азербайжан харилцан дэмжиж, хүнд бэрхшээлийг хамтдаа даван туулж, жинхэнэ нөхөрлөлөө харуулав. ХКН 100 жилийн ойн баяраа удахгүй угтан авна. Хятад улс орчин үеийн социалист орныг бүх талаар цогцлоон байгуулах шинэ замналаа эхлүүлж, Хятад, Азербайжаны харилцаа шинэ түүхэн цэгт гарлаа. Хоёр тал уламжлалт найрамдлыг ахиулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, харилцан дэмжлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Ирэх онд тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн баяраар хоёр орны харилцаа илүү их хөгжилд хүрч, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөжөө өгөх болно гэдэгт итгэж байна гэж хэллээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл