solongonews
ӨМӨЗО-ны УТЗЗ-ний XII удаагийн хорооны IV хурлын хаалт боллоо
2021-01-29 21:20
ӨМӨЗО-ны УТЗЗ-ний XII удаагийн хорооны IV хурлын хаалт боллоо.

   Хятадын Ардын УТЗЗ-ний ӨМӨЗО-ны XII удаагийн хорооны IV хурлын хөтөлбөрөө 01-р сарын 29-ний үдээс өмнө  амжиттай дуусгаж, Хөххотод хаалтаа хийсэн байна.  

ХКН-ын ӨМӨЗО-ны Хорооны нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ны АТИХ-ын Байнгын Хорооны эрхлэгч Шы Тайфэн, БНХАУ-ын УТЗЗ-ний Хүн ам, Нөөц, Байгаль орчны зөвлөлийн орлогч дарга Рэнь Яапин хуралд оролцов.

ӨМӨЗО-ны УТЗЗ-ийн дарга Ли Шюлин хурлыг даргалж үг хэллээ.

  Хурлаар УТЗЗ-ний ӨМӨЗО-ны XII удаагийн хорооны IV хурлын улс төрийн шийдвэр, УТЗЗ-ний ӨМӨЗО-ны XII удаагийн хорооны IV хурлын Байнгын хорооны ажлын тайлангийн шийдвэрийг баталж, УТЗЗ-ний ӨМӨЗО-ны XII удаагийн хорооны санал дурдлагын зөвлөлөөс гаргасан XII удаагийн хорооны IV хурлын саналуудыг хянан хэлэлцүүлсэн тухай тайланг баталж, УТЗЗ-ний ӨМӨЗО-ны XII удаагийн хорооны III хурлаас хойшх шилдэг санал дурдлагыг сайшаасан байна.

Хуралд басхүү Ши Жиньпин даргаар гол болгосон ХКН-ын Төв Хорооны тойронд “Дөрвөн ухамсар”-ыг бэхжүүлж, “Дөрвөн итгэл”-ийг баримтлан, “Хоёр хамгаалалт”-д хүрэхийг уриалсан байна. ӨМӨЗО-ны Намын хорооны хүчтэй удирдлагаар сэтгэлзүй ба ажлын нөхцөл байдлаа сайн байлгахыг баталж, үүрэг хариуцлагаа гүйцэтгэн, үргэлжлүүлэн тэмцэж хамгийн сайн үр бүтээлээрээ  ХКН байгуулагдсан 100 жилийн ойгоо тэмдэглэнэ гэж зааварчилсан байна.  

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : mgyxw
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл