solongonews
Ши Жиньпин, Вьетнамын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг нар шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв
2022-01-25 17:00
Ши Жиньпин, Вьетнамын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг нар шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв.

    Өнөөдөр буюу 01-р сарын 25-нд Хятад, Вьетнамын уламжлалт цагаан сарын баяр тун удахгүй тохиох гэж байгааг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадын дарга Ши Жиньпин, Вьетнамын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг нар харилцан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж,баярын захидал илгээсэн байна.

Ши Жиньпин дарга баярын захидалдаа: Улиран одож буй 2021 он бол Хятад, Вьетнамын хоёр нам, улс орны хөгжлийн онцгой жил юм. ХКН 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж, Хятад улс орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах шинэ аянд мордож, Хятадын ард түмэн Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэх замаар урагш алхаж байна. Вьетнамын Коммунист нам XIII их хурлаа амжилттай зохион байгуулсан бөгөөд уг хурлаар дэвшүүлсэн хөгжлийн зорилтод ард түмнээ чиглүүлэн ахиулж байна гэж тэмдэглэжээ.

Дарга Ши Жиньпин: Хятад, Вьетнам бол уул усаар холбогдсон социалист хөршүүд бөгөөд стратегийн ач холбогдол бүхий ирээдүйтэй хувь заяаны хамтын цогц болох юм. Эдүгээ, зуун жилийн өөрчлөлт хувиралт, цар тахлын нөхцөл байдал газар авсаар байгаагийн улмаар дэлхий ертөнц ч тогтворгүй өөрчлөлтийн үед орж, Хятад, Вьетнамын хамтын ашиг сонирхол улам өргөн хүрээтэй болох болно. Хятад, Вьетнам хоёр тал ард түмэн төвтэй үзэл баримтлалыг баримтлан хэрэгжүүлж, Хятад Вьетнамын найрсаг хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, эдийн засаг нийгмийн хөгжил, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохицуулж, хоёр орны өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй байдалд шинэ ололт амжилтыг тогтоож, социалист системийн давуу тал болон эрч хүчийг хүмүүст таниулсан гэж онцолсон байна.

Мөн Ши Жиньпин:

- Би 2022 онд ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронгтой нягт харилцаж, Хятад Вьетнамын харилцааг тасралтгүй хөгжүүлэхийг удирдан чиглүүлэхийг хүсэж байна. Хоёр тал сайн хөрш, сайн найз, сайн нөхөр, сайн түншийн “дөрвөн сайн” үзэл санааг баримталж, уламжлалт найрамдлаа бататгаж, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, хамтдаа хичээн зүтгэнэ гэж найдаж байна. Мөн сорилт бэрхшээлийг даван туулж, Хятад Вьетнамын харилцааг шинэ төвшинд хүргэж, бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулж, шинэ амжилтад хүрч, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтад хувь нэмэр үзүүлэхийг хүсэж байна гэж хэллээ.

Нгуен Фу Тронг баярын захидалдаа, Ши Жиньпин нөхрөөр гол цөм болгосон ХКН-ын төв хорооны удирдлага дор, ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх цуврал арга хэмжээг амжилттай зохион байгуулсан, ХКН-ын XIX дэх удаагийн Төв хорооны Ⅵ бүгд хурлыг амжилттай зохион байгуулсан ба “Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө”-ний хэрэгжилт болон бусад түүхэн ач холбогдолтой томоохон арга хэмжээнүүдийг биелүүлэн урагшлуулсан тухай өндрөөр үнэлсэн байна. Мөн өнгөрсөн хугацаанд хоёр нам, хоёр орны харилцааг тогтвортой, эерэг чиглэл уруу хөгжүүлэхэд би ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин нөхөртэй стратегийн чухал үүрэг гүйцэтгэсэн чухал зөвшилцөлд хүрсэн. Олон улсын болон бүс нутгийн хэв маягийн гүн гүнзгий өөрчлөлт, хоёр орны социалист бүтээн байгуулалт хөгжлийн шинэ шатанд орж байгаа нөхцөл байдалд миний бие ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин нөхөртэй хамтран ажиллаж, хоёр талын бүх төвшин, бүх салбар,бүх орон нутагт өндөр дээд хэмжээний зөвшилцөлд хүрч, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, олон салбар дахь бодит хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа хоёр талын цар тахалтай тэмцэх бодит ажил болон эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа бэхжүүлэх талаар анхаарч ажиллахад бэлэн байна. Мөн иргэдийн хоорондын харилцааг бэхжүүлж, Вьетнам Хятадын сайн хөршийн найрамдал, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг илүү өндөр түвшинд ахиулахад хичээн ажиллахад бэлэн байна гэсэн байна

Ши Жиньпин, Нгуен Фу Трон нар мөн хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл