solongonews
Таван түлхүүр үгийг онцлон тэмдэглэв
2021-03-10 11:58
Орон нутгийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт 32 удаа оролцож, эдгээр таван түлхүүр үгийг онцлон тэмдэглэв

   Дарга Ши Жиньпин  03-р сарын 07-нд Хөхнуур мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцов. Энэ нь ХКН-ын 18-р их хурлаас хойш 32 дахь удаа БНХАУ-ын хоёр хурлын үеэр  муж, хотын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож байгаа юм. Шанхайн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт 5 удаа, Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт 4 удаа, Ляонин, Гуандун, Хөхнуур мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт 2 удаа гэх зэргээр хэлэлцүүлэг бүрт чухал яриа хийсэн байдаг. Үүнээс дарга Ши Жиньпин засаглалын томоохон асуудлуудыг гүнзгий бодож, төлөвлөж байгааг харж болно.

      Инновацийг сайжруулах: "Инноваци бол анхны хөдөлгөгч хүч"
      2013-2017 онуудад дарга Ши Жиньпин тухайн үед түүний байсан Шанхайн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт таван удаа оролцохдоо инновацид анхаарлаа хандуулдаг байв. Тэрээр:

- Манай улсын эдийн засаг урт хугацааны хоёр оронтой өсөлтөөс нэг оронтой тоонд шилжсэн. Энэ үе шатанд өөрийн хөгжлийн гацааг даван туулж, гүнзгий зөрчилдөөн, бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд гацаас гарах арга нь инновацид байгаа бөгөөд гол  нь технологийн хүч чадалд найдах явдал гэж хэлсэн юм. 2018 оны 03-р сард Гуандунгийн төлөөлөгчдийг хэлэлцэхэд оролцохдоо хөгжил нь нэн тэргүүний, авьяас чадвар нь эхний нөөц, инноваци нь эхний хөдөлгөгч хүч болохыг онцлон тэмдэглэв.

Ядуурлыг бууруулах: "Түүх, ард түмний сорилтыг тэсвэрлэж чадах эсэхийг баталгаажуулна"
  - Би одоо ядуу бүс нутгийн хүмүүсийг олж харж байна. Тэдэнд үнэхээр тэдэнд чин сэтгэлээсээ санаа тавьж байна. Коммунист намын гишүүний хувьд тэднийг анхааралдаа авч, тэдний төлөө бодит зүйл хийх ёстой. Үгүй бол бидний мөс чанар хаана байна вэ?  гэж 2014 оны 03-р сард дарга Ши Жиньпин Гүйжөүгийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо илэрхийлэв.
ХКН-ын 18-р их хурлаас хойш ядуурлыг бууруулах ажил нь Ши Жиньпиний хамгийн их анхаарал хандуулж, хамгийн их хүч тавьж байсан ажил юм. 
03-р сарын 06-ны өдөр Хөхнуур мужийн төлөөлөгчдийн  хэлэлцүүлэг дээр дарга Ши Жиньпин хөдөө тосгоныг сэргээн байгуулах стратегийг цогцоор нь хэрэгжүүлж, ядуурлыг бууруулсан ололт амжилтыг хөдөө орон нутгийг сэргээн  байгуулах ажилтай үр дүнтэй холбох ажлыг баталгаажуулан өргөжүүлнэ гэж онцлон тэмдэглэсэн.
Экологи: "Экологийн орчныг өөрийн нүд шигээ хамгаалах"
 Дарга Ши Жиньпин орон нутгийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо: - Экологийн орчныг сүйтгэж буй үйлдлийн хариуд бид зөөлөн байж болохгүй,    Ийм үйлдэл гарсан хойно нь сургамж болгож ч болохгүй, харин гарахаас урьдчилан сэргийлэх ёстой гэж олон удаа тодорхой шаардлага тавьсан байдаг.

Ардын амьжиргаа: "Иргэдийн ашиг тусыг заавал хамгийн чухал удирдлагын ололт амжилтаа болгоно"

 2018 оны 03-р сард  Ши Жиньпин Гуандунгийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт:

- "Коммунист нам ард түмний аз жаргалын төлөө байж, ард түмэн  аль тал дээр жаргалтай биш, сэтгэл хангалуун бус санагдаж байгаа бол  бид  тэр тал дээр шаргуу ажиллана. Боломжтой бүх зүйлийг хийж ард түмний тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэнэ гэж хэлэв. Энэхүү яриа нь иргэдээрээ гол болгосон хөгжлийн үзэл бодлыг тайлбарлаж, ерөнхий нарийн бичгийн даргын  сэтгэлд ард иргэдийн амьжиргааны асуудал хэр чухал болохыг тусгасан байна.

Намын байгуулалт: "Коммунист намын гишүүний улс төрийн шинж чанарыг үргэлж хадгалж явах"
  Өнгөрсөн жилийн хоёр хурлын үеэр дарга Ши Жиньпин Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт онцлохдоо Хятадын Коммунист намын үндэс суурь нь ард түмэн, судас нь ард түмэнд байгаа. Нам нь ард түмнийг дагуулан хувьсгал, бүтээн байгуулалт, шинэчлэлд нэгтгэх үндсэн зорилго нь ард түмнийг сайхан амьдруулахад оршино. БНХАУ-ын 2013 оны хоёр хурлаас хойш намын байгуулалт нь ерөнхий нарийн бичгийн даргын орон нутгийн төлөөлөгчдийг хэлэлцүүлэгт оролцох үед онцолсон чухал хэсэг юм. Энэ жилийн хоёр хурлаар ерөнхий нарийн бичгийн дарга хоёр удаа  орон нутгийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, бүгдэд нь намын түүхээ  сурах ажлыг нам хэмжээнд бүрэн зохион байгуулах шаардлага тавьсан байна.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Синьхуа
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл