Өнөөдөр буюу 4 дүгээр сарын 5-ы өдөр, Хятад улсын дарга Ши Жиньпин Нгуен Суан Фукийг Вьетнамын төрийн тэргүүнээр сонгогдсонд баяр хүргэж, баярын цахилгаан илгээсэн.
Ши Жиньпин баярын цахилгаандаа, Хятад, Вьетнам нь уул, усаараа залгалдсан социалист хөрш юм. Өнгөрсөн жилээс хойш хоёр тал харилцан туслалцан, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах чиглэлээр хамтран ажиллаж, томоохон үр дүнд хүрсэн. Хоёр орны харилцаа үргэлжлэн хөгжиж байгаа бөгөөд Хятад, Вьетнам хоёр орон нь сайн хөршийн найрамдлын шинэ хуудсыг хамтдаа бичиглэж байна гэлээ.
Ши Жиньпин онцлохдоо, өнөөгийн дэлхий нийт зууны турш үзэгдээгүй томоохон өөрчлөлтүүдтэй нүүрлээд бий, Хятад, Вьетнамын харилцаа, хоёр орны социалист бүтээн байгуулалтын ажил хэрэг нь өнгөрсөн ба ирээдүйг холбох чухал үе шатанд орсон. Миний бие Хятад, Вьетнамын харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээгээр хүндэтгэн үзэж байна. Хоёр талын стратегийн ач холбогдол бүхий хувь заяаны цогц нэгдлийг бий болгоход чиглүүлж, хоёр орны хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам өндөр үр дүнд хүрэхийг ахиулан, хоёр улс, хоёр ард түмэнд илүү үр өгөөж өгөхөөр тантай хамт чармайхад бэлэн байна гэв.
