solongonews
”АСЕАН-ны түншүүд” хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум зохиогдов
2021-07-15 21:50
”АСЕАН-ны түншүүд” хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум зохиогдов

    БНХАС-АСЕАН-ны яриа хэлэлцээрийн харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан ХТРТ-ийн зохион байгуулсан "АСЕАН-ны түншүүд-2021" хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум 07-р сарын 14-нд Бээжин хотноо зохиогдов. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын газрын орлогч дарга, ХТРТ-ийн захирал бөгөөд ерөнхий редактор Шэн Ханшюн форумд оролцож үг хэлэв. ХТРТ болон 15 улс орны хэвлэл мэдээллийн 33 байгууллагын гадаад, дотоодын 100 гаруй төлөөлөл форумд оролцож, "Хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, бүс нутгийн хөгжлийг урагшлуулах" сэдвийн хүрээнд санал бодлоо солилцов. Форумын үеэр "Хамтын ажиллагааг бэхжүүлэх хамтын тунхаглал" нийтлэв.

   Шэн Хайшюн:

 - Энэ онд ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тэмдэглэлт ёслолын үеэр түүхээ эргэцүүлж, ирээдүйгээ бараалан, Хятад улс энх тайван, хөгжлийн замаар замнах, талуудтай хамтдаа хүчин зүтгэж, дэлхийн энх тайвныг бүтээн байгуулагч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын эмх дэглэмийг хамгаалагч байх болно гэдгийг онцолсон юм. Энэ онд мөн БНХАС-АСЕАН-ны яриа хэлэлцээрийн харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Хоёр талын хамтын ажиллагаа салхи бороог туулж, элбэг хураалтаа авч, харилцаа өдөр ирэх тусам эрчимжиж байна. Хэвлэл мэдээлэл нь хоёр талын харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд чухал гогцоо болсны хувьд орлуулж болшгүй чухал үүрэг гүйцэтгэдэг. Ойрын жилүүдэд ХТРТ болон АСЕАН-ы орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай өргөн хүрээнд, олон салбарт хамтын ажиллагаа өрнүүлэн, иргэд хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг үр дүнтэй нэмэгдүүлсэн билээ. АСЕАН-ы орнуудын илүү олон хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэж, Хятадын болон АСЕАН-ы орнуудын үнэн бодит байдлыг зөвөөр мэдээлж, хоёр талын хамтын ажиллагааны сонирхолтой содон үлгэр түүхийг хамтдаа мэдээлэхийг хүсэж байна гэж илэрхийллээ.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл