solongonews
Ши Жиньпин дарга сайн дурын үйлчилгээний холбооны II хуралд баярын захидал илгээв
2019-07-24 16:58
Дарга Ши Жиньпин сайн дурын үйлчилгээний холбооны II хуралд баярын захидал илгээлээ.

    Хятадын сайн дурын үйлчилгээний холбооны гишүүд нарын төлөөлөгчдийн II хурал болж буй үеэр ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин захидал илгээж, хуралд баяр хүргэн, өргөн олон сайн дурынхан, сайн дурын үйлчилгээний байгууллага, сайн дурын үйлчилгээний ажилтнуудад хандан баярын мэндчилгээ хүргэсэн байна.

Ши Жиньпин дарга баярын захидалдаа: "Сайн дурын үйлчилгээ бол нийгмийн соёл иргэншлийн дэвшлийн чухал бэлгэ тэмдэг юм. ХКН-ын XVIII их хурлаас хойш өргөн олон сайн дурынхан, сайн дурын үйлчилгээний байгууллагууд, сайн дурын үйлчилгээний ажилтнууд нам, ард түмний уриалгын дагуу социализмын гол өртгийн үзлийг уламжлан хэрэгжүүлж, гэр хороолол, хөдөө тосгон, үндсэн шатанд хүрч, тэдэнд хайр халамжаа хүргэн, нийгэм нийтэд хувь нэмэр оруулж, итгэл үнэмшил, үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, ард түмний итгэл найдвартай, улс орны хүч чадалтай, үндэстний хүсэл найдварын тод илэрхийлэл болсон юм. Өргөн олон сайн дурын ажилтнууд, үйлчилгээний байгууллага нэгжүүд шинэ эрин үед суурилан, шинэлэг зүйлийг дэлгэн харуулж, нэмэр хандив, хайр халамж, туслалцаа дэмжлэг, дэвшилт сайн дурынхны үзэл санааг бадруулж, бодит үйл ажиллагаагаар шинэ эрин үеийн Лэй Фэнгийн үлгэр жишээг үргэлжлэн бичиглэх хэрэгтэй" гэж онцолсон байна.

07-р сарын 24-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн дарга Хуан Куньмин Хятадын сайн дурын үйлчилгээний холбооны гишүүд нарын төлөөлөгчдийн II хурлын үеэр дарга Ши Жиньпиний баярын захиаг уншиж дуулгалаа. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл