solongonews
Дарга Ши Жиньпин Хятадын олон улсын том өгөгдлийн аж үйлсийн үзэсгэлэнгийн цуглаан-2019-д баярын захидал илгээв
2019-05-27 10:05
Дарга Ши Жиньпин 2019 оны Хятадын олон улсын том өгөгдлийн аж үйлсийн үзэсгэлэнгийн цуглаанд баярын захидал илгээсэн байна.

   Хятадын олон улсын том өгөгдлийн аж үйлсийн үзэсгэлэнгийн цуглаан-2019  05 дугаар сарын 26-ны өдөр Гүй Жөү мужийн Гүй Ян хотод болов.  БНХАУ-ын дарга Ши Жиньпин үзэсгэлэнгийн цуглаанд баярын захидал илгээсэн байна.

Ши Жиньпин дарга захидалдаа: “Өдгөө интернэт сүлжээ, их өгөгдөл, хиймэл оюун ухаанаар төлөөлөл болгосон шинэ эриний мэдээллийн технологи өрнүүн хөгжиж, улс орнуудын эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшил, ард иргэдийн амьдралд чухал бөгөөд алс хэтийн нөлөө үзүүлж байна. Улс орнууд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, солилцоогоо гүнзгийрүүлэн, дижитал болон интернэт сүлжээний болгох, ухаалаг болгох хөгжлийн боломжийг хамтдаа ашиглаж, их өгөгдлийн хөгжлийн хууль эрх зүй, аюулгүй байдал, захиргааны засаглал зэрэг талын сорилтыг сайтар зохицуулах хэрэгтэй. Хятад улс их өгөгдлийн аж үйлдвэрлэлийн хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, улс орнуудтай дижитал эдийн засгийн хөгжлийн боломжийг хуваалцан, шинэ технологи, шинэ төлөв байдал, шинэ загварыг эрэлхийлэхээр дамжин өсөлтийн шинэ хөдөлгөх хүч, хөгжлийн арга замыг хамтдаа хайхад бэлэн байна. Төлөөлөгчид болон зочид “Инноваци хөгжил дижитал ирээдүй” гол сэдвийн хүрээнд их өгөгдлийн аж үйлдвэрлэлийн хөгжил, хамтын ажиллагааны төлөвлөгөөг хамтдаа зөвшилцөж, улс орнуудын хөгжлийг ахиулах, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэж бичсэн байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл