solongonews
Ши Жиньпин Гуэллехт баярын цахилгаан илгээв
2021-04-22 10:31
Ши Жиньпин Гуэллехт баярын цахилгаан илгээв

Хятад улсын дарга Ши Жиньпин 21-ний өдөр Гуэллехт цахилгаан илгээж, Бүгд Найрамдах Жибути Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэлээ.

Ши Жиньпин баярын цахилгаандаа, Хятад, Жибути бол бие биенийхээ чухал стратегийн түншүүд болох юм. Сүүлийн жилүүдэд хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл улам гүнзгийрч, олон салбарын хамтын ажиллагаа гайхалтай үр дүнд хүрч, бие биенийхээ язгуур ашиг сонирхол, томоохон асуудалд харилцан бие биенээ ойлгож, дэмжиж ирсэн юм. Хоёр улс КОВИД-19 цар тахалтай тэмцэх ажилд гар нийлж Хятад-Жибути, Хятад-Африкийн эв нэгдэл, найрамдлын шинэ хуудсыг бичжээ. Миний бие Хятад, Жибутийн харилцааг хөгжүүлэхийг хүндэтгэж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Гуэллехтэй хамтран Хятад, Жибутийн олон салбарын хамтын ажиллагааг хоёр улс, хоёр ард түмний сайн сайхны төлөө гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл