Энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа хожих уриан дор дэлхийн улс орнуудын ард түмний хамт нөхөрлөлөө зузаатган, харилцаагаа эрчимжүүлж, шинэ хэв загвартай олон улсын харилцааг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг түлхүү ахиулж, "Нэг бүс нэг зам"-ыг хамтдаа хөгжүүлж, Хятадын шинэ хөгжлөөр дэлхийд шинэ боломжоор хангана.
Дэлхийн зуун жилийн хувиралт өөрчлөлт болон шинэ коронавирусын цар тахал зэрэг үүсч буй энэ мөчид Хятадын онцлогтой дипломат харилцаа “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөлтийн эхлэлтийн жилд хүнд бэрх бүхнийг ялан туулж, эрч хүч, урам зоригтой урагшлан, олон талт үзлийг баримталж, талуудтай бүлгэмдэн нэгдэж цар тахлыг ялан, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд тусламж үзүүлж, улс орныхоо эрх ашиг, дэлхий нийтийн тогтвортой байдлыг хамгаалах, хамтын хөгжлийг ахиулахад шинэ зүтгэл гаргасан юм.

Орон нутгийн цагаар 01-р сарын 28-ны өдөр Хятадын Кэшин компаний 2 сая тун шинэ коронавирусын вакцин Чилийн нийслэл Сантьягод хүрлээ Зургийг: ХОРХЕ ВИЛЛЕГАС
Цар тахлын эсрэг нэгдэн ажиллаж, дэлхийн дархлааны хамгаалалтын шугам байгуулах ажлыг дэмжинэ
2021 оны 05-р сарын 23-ны өдөр Чилийн нийслэл Сантьягод үдшийн бүрийгээр газардаж буй онгоцыг Ерөнхийлөгч Пинера угтан авав. Тэрээр энэ онд гурав дахь удаа Хятадаас ниссэн шинэ коронавирусын вакциныг тосч байгаа юм байна.
Шинэ коронавирусын цар тахал дэлхий даяар дэгдэж буй энэ үед Хятадын вакцин дэлхийн олон улс орны ард түмэнд хүсэл тэмүүлэл авчирлаа.
Ерөнхийлөгч Пинера:
- Энэ олон хүнд зовлон, өвчин тахал, түгшүүртэй байдлыг туулан туннелийн нөгөө үзүүрийн гэрлийг олж харлаа гэж хэлсэн байдаг.
Вакцин бол цар тахлыг ялах хүчтэй зэвсэг. Энэ жилээс эхлэн Хятад-CEEC-ийн дээд хэмжээний уулзалт, дэлхийн эрүүл мэндийн дээд хэмжээний уулзалт, АПЕК-ийн удирдагчдын албаны бус уулзалт болон бусад олон талт уулзалтууд, дэлхийн улс орнуудын удирдлагуудын уулзалт, олон улсын байгууллагуудын хариуцлагатай утсаар холбогдосн, цахилгаан мэдээ илгээсэн, вакцины дэлхий нийт, онцгойлон хөгжиж буй орнуудад боломж хангасан зэрэг нь дарга Ши Жиньпин болон Хятадын удирдлагуудын анхааралдаа авсаар ирсэн томоохон үйл ажиллагууд болно.
Өнөөдрийн байдлаар Хятад улс дэлхийн 100 илүү улс оронд шинэ коронавирусын вакцин хандивласан бөгөөд 60 гаруй улсад экспортолж, ерөнхий хэмжээ нь 800 сая орчим тунд хүрч, дэлхийд тэргүүлжээ.
Вакцин экспортлохын зэрэгцээ Хятадын вакцин судалгааны байгууллагууд болон 20 гаруй улс орны холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, гурав дахь шатны туршилтаа хийж буй. Зарим аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн вакцины "original" шинжилгээг Бразил, Индонез, Египет зэрэг улсад экспортолж, савлаж, баглах ажиллагааг биелүүлжээ. Хөгжиж буй улс орнууд шинэ коронавирусын вакцины оюуны өмчийн эрхийг чөлөөлөхийг Хятадын талаас дэмжиж байна.
08-р сарын 05-ны өдөр Хятад улс Хятадад шинэ коронавирусын вакцины хамтын ажиллагааны олон улсын форумын анхны хуралдааныг зохион байгуулжээ. Цар тахлын хувьсан өөрчлөгдөж буй энэ үед Хятадын талаас энэ онд дэлхийн улс орнуудад 2 тэрбум тун вакцин хангана гэж зарлажээ. Мөн “Шинэ коронавирусын вакциныг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд 100 сая ам.доллар хандивлаж, хөгжиж буй улс орнуудын вакцины хуваарилалтад ашиглана гэсэн байна.
Мөн өдрийн орой нь Дэлхийн Эрүүл Мэндийн байгуулагаас гаргасан тодорхойлолтдоо: “Энэхүү томоохон зүтгэлд талархал дэвшүүлье, энэ нь дэлхийн улс орнуудын ард түмний амь насыг авархад дэмжлэг болно” гэж тэмдэглэсэн байна.

03-р сарын 19-ний өдөр Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний 10 жилийг ойн тусгай галт тэрэг Чунчин хотын Туньже тосгоны өртөөнөөс аялалаа эхлүүллээ
Зургийг: ТАН И
“Нэг бүс нэг зам”-ын хамтдаа бүтээн байгуулж, дэлхийн здийн засгийн сэргэлтэд тусална
Чунчин хотын Туаньже тосгоны төв өртөөнд Хятад-Европ чиглэлийн галт тэрэг ачаагаа дүүргэн Европ уруу аялалаа эхлүүлхэд бэлэн боллоо.
Одоогоос 10 жилийн өмнө Хятадын Төмөр замын Чэндү хотын товчооны группын Чунчин хотын ажлын хэсгийн цахилгаан моторт галт тэрэгний жолооч Жян Тун Хятад-Европ чиглэлийн анхны галт тэрэг болох “Чунчин-Шиньжян-Европ” чиглэлийн галт тэргийг жолоодон аялалаа эхлүүллээ. Тэрээр:
- Аялал эхэлсэн тэр өдөр галт тэрэг маш цөөн байсан. Харин өнөөдөр “Сар шинээ тэмдэглэх”-ээс илүү хөгжөөнтэй болжээ гэж хэллээ.
Энэ оны өнгөрсөн хагас жилд Хятад-Европ чиглэлийн галт тэрэг 7300 илүү галт тэрэг явсан бөгөөд өнгөрсөн жилийн энэ үеэс 43 хувиар нэмэгдэж, цар тахлаас хамгаалах эд материалыг 123.2 мянган буудал, 96 мянган тонн ачааг зөөвөрлөжээ.
Өнөөдөр Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нь дэлхийд бараа нийлүүлэх “Төмөр туурайт тэмээн жингийн цуваа” болгоод байна. Дэлхийн улс орнуудын гар гараасаа хөтлөлцөн цар тахлын эсрэг тэмцэх “Амь насны коридор” болон “Хувь заяаны бүс” болжээ.
Бө-Ао Азийн чуулга уулзалтын үеэр эрүүл мэндийн хамтын ажиллагаа, харилцан холбогдох, ногоон хөгжил, нээлттэй байх “Дөрвөн түншийн харилцаа” тогтоохыг дурдсанаар “Нэг бүс нэг зам” Ази-Номхон далайн бүсийн олон улсын хамтын ажиллагааны дээд зиндааны хуралдааны үеэр илтгэл тавьсан. Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны удирдлагуудын албаны бус уулзалтын үеэр дэлхий дахин болон Ази-Номхон далайн улс орнуудын өндөр түвшний харилцан ашигтай хамтдаа хожихыг дурдсан нь “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт гүнзгийрч, ажил хэрэг бодитой хэрэгжсэнийг харуулав.
2013 онд Хятадын талаас “Нэг бүс нэг зам” санаачилгыг дурдсанаас хойш 140 гаруй улс орнуудтай “Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Энэ оны өнгөрсөн хагас жилд Хятад улс болон “Нэг бүс нэг зам” дагуух улс орнуудын хоорондын арилжаа худалдааны хэмжээ 5.35 их наяд юаньд хүрч, өнгөрсөн жилээс 27.5 хувиар нэмэгдсэн.
Саяхан Хятадын компаниас бүтээн байгуулсан Хорват дахь Пелжашак гүүрийг амжилттай холбосон, Хятад-Лаосын төмөр замын туннель нэвтэрсэн, Кени улсын Ламу боомтын 1-р боомт албан ёсоор нээгдсэн, Нигерийн эдийн засгийн төв болох Лагос, баруун өмнөд хэсэгт орших аж үйлдвэрийн хот Ибаданыг холбосон Ла-И төмөр замыг барьж дуусган нэвтрүүлсэн байна.
Хөгжлийг ахиулах, хамтдаа хожихыг дээдлэх, хүсэл мөрөөдлийг уламжилж, “Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах гэрэлт зам улам өргөжих болтугай.

06-р сарын 03-ны өдөр Арабын улсаас Хятадад суугаа дипломат ажилтан болон Арабын холбооноос Хятадад суугаа төлөөлөгчид Ши Байпө дэх дурсгалын ордонтой танилцлаа Зургийг: ВАН ШЯО
Нөхөрсөг харилцааг гүнзгийрүүлж, дэлхий дахинд ХКН-ыг таниулна
Зун цагийн Ши Байпө, тэнгэр нь цэлийж, агаар нь тунгалаг. Ши Байпөд байрлах Хятадын Коммунист намын Төв хорооны хуучин байрны хүрээний модны дороос Иракаас Хятадад суугаа Элчин сайд Шурш Саид “Шинийг илрүүлжээ”. Тэр нь юу гэвэл:
- Хятадын Коммунист намын удирдлагууд иймэрхүү бэрх орчинд агуу их амжилтад хүрсэн нь миний бодлоор ард түмний дэмжлэгтэй салшгүй холбоотой. Ард түмэн болон Хятадын Коммунист намын сэтгэл нэгдэн эв нэгдэлтэй ажилласны дүн болно гэж хэллээ.
- Хятадын Коммунист нам хүн төрөлхтний ирээдүйд анхаарлаа хандуулдаг. Дэлхийн хөгжлийн хүчтэй хамт урагшилж байдаг гэж 07-р сарын 01-ний өдөр Ши Жиньпин дарга Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх хурлын үеэр хэлсэн байна.
Үүний дараа дэлхийн улс орнуудаас Хятадад суугаа элчин сайдууд, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийг урьж, Хятадын Коммунист намын нэгдүгээр хурлын дурсгалын ордон, Жэжян мужийн Жяшингийн Наньхүгийн Улаан онгоц, Хятадын Коммунист намын түүхийн үзэсгэлэнгийн ордонтой танилцаж, Хэбэй мужийн Жэндин шяний Та Юаньжуан тосгон, Фүжянь мужийн Нидэ хотын Шячи тосгон, Шанхай хотын Пүдүн дүүрэг, Шиньжянгийн Турпанаар тойрон үзүүлж, Үндэсний хөгжил шинэчлэлтын хороо, Зам харилцаа, тээврийн яам, Цагдааны яамтай танилцууллаа.
“Хятадын Коммунист намын үлгэр түүх—Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социалист байгууллыг Шанхай хотод хэрэгжүүлсэн туршлага” онцгой уулзалтыг зохион байгуулсан, муж, орон, хотыг дэлхий дахинд сурталчилсан. Хятад, Америкийн “Ширээний теннисний дипломат харилцаа”-ны 50 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ зэрэг дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандан хэвлэлийн бага хурал зохион байгуулсан байна.
Хятадын Коммунист нам байгуулагдсаны зуун жилийн ойн үеэр нөхөрсөг харилцааг гүнзгийрүүлсэн, харилцааг эрчимжүүлсэн үйл ажиллагааг зохион байгуулсан зэрэг олон арга хэмжээнээс үнэн бодитой, бүх талаар Хятад улсыг дэлхий дахинд таниулж мэдрүүлсэн бөгөөд итгэмжтэй, ээлтэй, хүндэтгэлтэй Хятадын Коммунист намыг таниулжээ.
07-р сарын 06-ны өдөр Хятадын Коммунист нам болон дэлхийн улс орнуудын улс төрийн намуудын удирдлагууд цахим видеогоор холбогдож хуралдлаа. 160 гаруй улс орны 500 илүү улс төрийн нам, улс төрийн байгууллагуудын удирдлагууд цахимаар уулзалт хийж, “Хүн төрөлхтөнд зол жалгал авчрах нь улс төрийн намуудын үүрэг хариуцлага” гэх сэдвийн тойронд хэлэлцэж нийтлэг ойлголтод хүрч, хамтын санаачилгыг дурджээ. Дарга Ши Жиньпин:
- Улс төрийн нам нь хүн төрөлхтний хөгжлийг ахиулах чухал хүч болсны хувьд зөв оновчтой хөгжлийн чиг хандлагыг тогтоож, ард түмэнд зол жаргал эдлүүлэх, хүн төрөлхтний хөгжилд түүхийн хариуцлага хүлээх ёстой гэж хэллээ.
Хятадын Коммунист намын удирдлагын дагуу шинэ аянаа эхлүүлсэн Хятадын онцлогтой дипломат харилцаа нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг түлхүү ахиулах, үзэсгэлэнт дэлхийг бүтээн байгуулахад шинэ хувь нэмэр оруулах болно.
