Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан дэлхийн цэргийн 7-р спорт наадмыг амжилттай зохион байгуулагдсан талаар чухал зааварчилгаа өглөө. Дэлхийн цэргийн 7-р спорт наадам амжилттай зохион байгуулагдсан нь Хятадын сүр хүч, цэргийн албан хаагчдын онцлог шинж чанарыг тусгажээ. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан энэхүү олон улсын цэргийн спортын арга хэмжээг амжилттай зохион байгуулж, шинэ эрин дэх Хятад улсын дүр төрхийг харуулжээ. Энэ бол намын Төв хороо, Цэргийн төв хорооны удирдлага дор зохион байгуулах хороо, цэрэг, зэвсэгт хүчний холбогдох байгууллагуудын хамтын хүчин чармайлтын үр дүн юм гэсэн байна.
10-р сарын 18-наас 27-ны хооронд Дэлхийн цэргийн 7-р спорт наадам Хубэй мужийн Үхань хотод болж, 109 орны 9300 гаруй цэргийн тамирчид оролцов. Энэхүү наадам 27 томоохон арга хэмжээ, 329 жижиг арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд үндэсний цэргийн тамирчдын тууштай хичээл зүтгэлээр шинэ өндөрлөгт авирч, дээд амжилтыг эвдсэн юм. Хятадын ардын чөлөөлөх армийн спортын төлөөлөгчид 133 алт, 64 мөнгө, 42 хүрэл медаль хүртэж алтан медалийн жагсаалт, медалийн жагсаалтад эхний байранд жагссан байна.
Ши Жиньпин дарга дэлхийн цэргийн спорт наадмын амжилттай зохион байгуулагдсан тухайд чухал зааварчилгаа өглөө
2019-11-07 20:32
Дарга Ши Жиньпин дэлхийн цэргийн спорт наадмын амжилттай зохион байгуулагдсан тухайд чухал зааварчилгаа өглөө
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
