solongonews
Хөхмөрний эдийн засгийн хөгжлийг түргэсгэнэ
2021-01-05 09:36
Хөхмөрний эдийн засгийн хөгжлийг түргэсгэнэ

     Ши Жиньпин дарга Чунчин хотод Хөхмөрний эдийн засгийн бүсийн хөгжлийг бүх талаар ахиулах яриа уулзалтыг даргалан хуралдуулсан таван жилийн ой 2021 оны 01-р сарын 05-нд тохиож байна. 2016 оны  яриа уулзалтын дараа Ши Жиньпин дарга Хөхмөрний эдийн засгийн бүсийн хөгжлийг бүх талаар сайжруулах яриа уулзалтыг хоёр удаа даргалан хуралдуулсан байна. 2016 онд “Том хэмжээний бүтээн байгуулалт хийхээс зайлсхийх” гэдгийг дурдсанаас авахуулаад 2018 онд Ухань хотноо Хөхмөрний эдийн засгийн бүсийг хөгжүүлэх замаар өндөр чанартай эдийн засгийн хөгжлийг дэмжихийг онцлов. Мөн 2020 онд Наньжин хотноо Хөхмөрний эдийн засгийн бүсийн хөгжлийг бүх талаар ахиулахыг цохон тэмдэглэж, Хөхмөрний дээд, дунд, доод сав газрын хамгаалалт, хөгжлийн стратегийн төлөвлөгөөг  тодорхойлсон байна.

        Хөхмөрний эдийн засгийн бүс нь Хятадын зүүн, төв, баруун гурван том бүс нутгийг хамардаг бөгөөд хүн амын тоо, эдийн засгийн нийт дүн нь Хятадын тал хувийг эзэлдэг юм. 2014 онд Ши Жиньпин дарга 2015 оны эдийн засгийн ажлын төлөвлөлт хийхдээ: 

- "Бүс ба зам” бүтээн байгуулалтыг  байгуулах, Бээжин, Тяньжинь, Хэбэйг нэгтгэн хөгжүүлэх, Хөхмөрний эдийн засгийн бүсийн гурван стратегийг голчлон хэрэгжүүлж, 2015 оныг сайн эхлүүлэхийн төлөө хичээн ажиллах хэрэгтэй  гэж чухалчлан хэллээ. 

Ши Жиньпин дарга ХКН-ын 18-р их хурлаас хойш Хөхмөрний эдийн засгийн бүсэд хамрагдсан 11 муж, хотод ажиллаж, ногоон хөгжлийг онцолсоор байна. 

 Таван жилийн турш Ши Жиньпин даргын стратегийн  удирдлага дор Хөхмөрний эдийн засгийн бүсийн экологи, байгаль орчныг хамгаалахад өөрчлөлт гаргаж, эдийн засаг, нийгмийн хөгжилд түүхэн амжилт тогтоосон юм. Хөхмөрний эдийн засгийн бүсэд 8000 гаруй аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлж, цахим мэдээлэл, тоног төхөөрөмж үйлдвэрлэх болон бусад үйлдвэрлэлийн цар хүрээ нь Хятадын 50 гаруй хувийг эзэлж байна. Хөхмөрний эдийн засгийн бүсийн дагуу суурь судалгаа, технологийн судалгаа зэрэг нь улсын хэмжээнд голлох байранд жагсаж, дижитал эдийн засаг, цахим мэдээлэл, био анагаах ухаан, сансар судлал зэрэг салбараар тэргүүлж байгаа юм. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл